Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Д.Ган-Очир: Ипотекийн зээлийн алдагдал 3.2 тэрбум төгрөг болсон
2017.10.27

 

Монголбанк ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр боллоо. Энэ талаар Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирлуудын зөвлөлийн гишүүн Д.Ган-Очироос тодрууллаа.

 

-Алдагдалтай байсан болоод ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлж байгаа байх. Хэчнээн төгрөгийн алдагдал гарсан бэ?

 

-Төв банк өөрийнхөө үндсэн зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Төсөвтэй адилтгах, нөөц мөнгийг шинээр бий болгох замаар явж буй энэ байдал нь эдийн засагт хохиролтой байна. Төв банкны алдагдлыг өсгөж, бие даасан байдлыг эмзэг болгож байна. Ийм сөрөг үр дагавар бий болгож буй хөтөлбөрөөс Төв банк гарах учиртай. Хөнгөлөлтэй зээл гэдэг утгаараа зах зээлийн хүүнээс хэд дахин бага үнээр, тодруубал, хөтөлбөрийн хүрээнд манайх арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэйгээр зээл өгдөг. Гэтэл манай бодлогын хүү 12 хувь. Энэ найман хувийн хүү Төв банкинд алдагдал болон очдог. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 2012 оны зураадугаар сараас өнөөдрийг хүртэл 3.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол алдагдал нь 3.2 тэрбум төгрөг болоод байна. Энэ нь олон шалтгаантай. Үүний нэг нь хөтөлбөрийн хүү зах зээлээс хэт бага байгаатай холбоотой.

 

-Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлж байгаа нь энэ хөтөлбөр түр, эсвэл бүр зогсож байгааг илтгэж байна. Банкууд ипотекийн зээл олгохгүй байна гэж иргэд гомдоллож байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Ипотекийн зээл зогссон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Албан ёсны тоон мэдээллээр орон сууцны зээлд сард 49 орчим тэрбум төгрөг иргэдэд олгогдож байна. Үүний 49 хувийг найман хувийн зээл эзэлж байна. Тэгэхээр сар бүр 25 орчим тэрбум төгрөг найман хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авахад зарцуулагдаж байгаа.

 

-Шилжсэний дараа зээлийг хэрхэн үргэлжлүүлэх бол?

 

-Ипотекийн зээлийг найман хувийн хүүтэй олгодог. Энэ нь зах зээлийн хүүгээс хоёр дахин бага үнэ. Нэг ёсондоо татаас. Аливаа татаасын бодлого нь  Засгийн газрын нийгмийн үр ашгийг сайжруулах, орлогын дахин хуваарилалт бий болгох. Төсөвт татаасын бодлогын үр ашгийг хаах ёстой болж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө болон бусад нийгмийн халамжийн зардлуудтай ижил байдлаар авч үзэх ёстой. Тиймээс найман хувийн зээлийн хөтөлбөр нийгэмд илүү ашигтай, үр өгөөжтэй байна гэсэн бодлогод хүрвэл санхүүжилтыг нь нэмэн, хүртээмжийг нь тэлэх хэрэгтэй. Харин бусад хөтөлбөртэй харьцуулахад үр ашиг багатай.

 

-Ипотекийн зээл олгож буй банк иргэдэд тэгш хаддаггүй. Энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?

 

-Үйлчлүүлэгчтэй үзэмжээр харьцаж байгаа нь тухайн банкны ёсзүйн асуудал. Мөн гол асуудал нь төрөөс очиж буй санхүүжилт хангалтгүй байгаатай холбоотой. Хөтөлбөрт зориулан Төв банкнаас сар бүр зарцуулж буй 25 орчим тэрбум төгрөгөөс нэг банкинд 3-4 тэрбум төгрөг хуваарилагддаг нь эрэлт хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаатай холбоотой. Хөтөлбөр Засгийн газарт очоод, зорилтот бүлгээ тодорхой болговол ийм гажуудал үүсэхгүй.

 

-Зах зээлд тухайн байрны үнийн 30 хувийг төлөх чадамжтай хүн ховор байна. Энэ бодлогыг илүү уян хатан болгох боломж бий юу?

 

-Эдийн засагчид болон өмнөх Засгийн газрын хувьд 30 хувийг төлөөд байр авах зах зээл ханачихлаа гэж ярьдаг. Эдийн засагчийн хувьд үүнийг нэг талыг харсан зүйл гэж үзэж байна. Яагаад заавал 30 хувь байх ёстой вэ гэдгээс шалтгаалж байгаа юм. Орон сууцны үнэ 30 хувиар унасан ч зээл өгсөн банк, түүний хойно байгаа бонд нь баталгаатай эргэн төлөгддөг буюу үйл ажиллагаа нь хэвийн явах баталгааг гаргаж байгаа юм. 2010 оноос хойш орон сууцны үнэ 30 гурай хувиар унасан. Хэрэв ипотекрийн зээлийг 10 хувь болгочихсон бол зээл, түүнд үндэслэсэн бонд уналтанд орно. Энэ тохиолдолд зээлийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх боломжгүй. Урьдчилгаа 30 хувийг төлдөг нь ийм эрсдэл үүсгэхгүй байх үүрэгтэй. Тиймээс 30 хувийг бууруулах нь оновчгүй сонголт. Гэхдээ Монгол Улсын хувьд иргэдийг орон сууцжуулах шаардлагатай тул энэ хөтөлбөрийг зорилтот бүлгүүд рүү хуваах шаардлагатай. Жишээ нь, орон сууц худалдан авах боломжгүй байгаа иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулах, эсвэл илүү жижиг, хямд орон сууцаар хангах, газар чөлөөлөлтөд хамруулах зэрэг бодлого баримтлах шаардлагатай байх. 

 

-Ипотекийн зээлийн хүү найман хувийг багасгах боломжтой юу?

 

-Нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Зээл нь эргээд төлөгддөг, чанартай байхын тулд бодит эргэлттэй байх ёстой. Бодит эргэлт нь орлогын өсөлтийг дагаж бий болдог. Өнгөрсөн хугацаанд цалин бодитоор өссөнгүй. Үүнээс харахад бодит орлого муудсан. Энэ үед түүнийг нөхөх зорилгоор зээлийн хүүг нэмэх нь тогтвортой бодлого байж чадахгүй. Тиймээс энэ хөтөлбөрийг сайжруулахын тулд бодит орлого нэмэгддэг байх ёстой. Орлого нэмэгдвэл эрэлт дагаад өснө. 

 

Р.Дулам

Д.Ган-Очир: Ипотекийн зээлийн алдагдал 3.2 тэрбум төгрөг болсон
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг