44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Иргэдэд хүртээмжгүй эдийн засгийн өсөлт үргэлжлэх үү
2017.10.30

 

Шинэ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын төсвийн хуулийг өргөн барьсан. Энэ долоо хоногоос парламент ирэх оны төсвөө хэлэлцэж эхэлнэ. Ирэх онд улсын төсөв, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, мөнгөний бодлого ямар байх вэ гэдгийг парламент  11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батална.

 

Өнгөрсөн долоо хоногт баталсан энэ оны төсвийн тодотголыг батлахдаа орлого 5.9 тэрбум, зарлага 6.2 тэрбум, эдийн засгийн өсөлтийг  3.5 хувьтай байхаар тооцсон.   Энэ парламент байгуулагдаад  хоёр дахь Засгийн газраа байгуулаад байна. Эхний жилдээ  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан, эдийн засгийг дефольт болохоос  хамгаалж,  “ногоон гэрэл”  асааж чадсан гэж дүгнэж байгаа.  Цаашлаад олон улсын зах дээрээс 5.4 тэрбум ам.долларын бонд босгох эрх авч, эхний ээлжинд босгосон 800 сая ам.долларын эрх энэ долоо хоногт орж ирэх сайхан мэдээтэй өнгөрсөн долоо хоногийн үдсэн. 

 

Гэхдээ   багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх шаардлага үргэлжилсээр байгаа. Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цалин нэмэх боломжтой гэдгийг чанга дуугаар “буусан” бол шинээр томилогдсон ажлаа хүлээж аваад  БСШУС-ны с айд Ц.Цогзолмаа багш нарын цалинг 50 хувь нэмэх боломжтой гэж ам алдсан байсан нь төсвийн тодотгол батлагдах үед нөхөн олговор болж хувирсан. 

 

Уг нь ОУВС-гийн хөтөлбөрийн гэрээнд 2019 он хүртэл  цалин нэмэхгүй байхаар тугагдсан  юм билээ.  Тиймээс энэ оны төсвийн тодотголоор төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгохоор 54.9 тэрбум төгрөгийг баталсан. Гэвч  багш нарын нөхөн олговрыг эсэргүүцэж,  Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МЭҮХ-ний хамтарсан гурван талт зөвшилцөл ч зогсонги байдалд хүрээд байна.  Ямартай ч Засгийн газар ирэх оны төсөвтөө цалин нэмэх талаар ОУВС-тай хэлэлцэж боломж судална гэсэн тайлбарыг хийгээд байгаа.

 

Ирэх оны төсвийн төсөлд  Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд тусгажээ.

 

Ер нь төсвийн алдагдлыг ард иргэд л нуруун дээрээ үүрдэг. Энэ онд эдийн засагт эерэг хандлага гарсан гэх ч иргэдийн амьжиргаанд мэдрэгдээгүй. Үүнийг "эдийн засгийн хүндрэлээс эргэж сэргэх үед иргэдэд эхлээд мэдрэгдэхгүй" гэсэн тайлбарыг улстөрчид хийж байна лээ. Уг нь иргэдэд мэдрэгдэж байж л эдийн засаг өссөн гэх бодит үнэлмжид хүрмээр юм. Цаашдаа ч иргэдийн хувьд эдийн засгийн хүндрэл үргэлжлэх дохио "хүүхдийн мөнгө"-өөр илэрч байна. 

 

Ирэх онд хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлэхээ Засгийн газар мэдэгдээд байсан. Тиймээс ч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг тусгасан байна.   

 

Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.

 

Эрх баригчид ирэх жилүүдэд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэхэд анхаарахаа мэдэгдэж байсан. Тиймээс ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулахаар зорьжээ. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх аж. 

 

Ийнхүү УИХ энэ долоо хоногт ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэлнэ.  Хуулийн дагуу 2018 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор баталсан байх заалттай.   Ер нь эдийн засагт гарсан эерэг хандлага иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү  ихээхэн зүйл хамааралтай. Ирэх онд эрх баригчид цаасан дээр баталсан төсвөө хэрхэн хэрэгжүүлэхээс улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цаашлаад хөгжлийн асуудал ч хамаарах юм.

Н.Энхлэн 

 

Иргэдэд хүртээмжгүй эдийн засгийн өсөлт үргэлжлэх үү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг