Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Андреа Довизиосо Малайзын Гранприд түрүүллээ
2017.10.30

 

Мотоциклийн тэргүүн ангиллын уралдаан МотоЖП-н ДАШТ өндөрлөхөд ердөө ганц Гранпри үлдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайзын Сепанг авто тойруулгад улирлын 17 дахь уралдаан боллоо.

 

Оролцогчид 5.54 км урттай Сепанг авто тойруулгыг 20 удаа тойрч уралдсан бөгөөд ялагчаар Дукати багийн нисгэгчид тодорчээ. Тэргүүн байрыг 45 минут 51.49 секундын амжилтаар Италийн Андреа Довизиосо эзэлсэн байна. ДАШТ-ий хүснэгтийн дэд байранд яваа залуугийн хувьд энэ ялалтыг авснаар Дэлхийн аварга болох боломжоо хадгалж үлджээ. Хэрвээ улирлын сүүлийн Гранприд Довизиосо дахин түрүүлж, одоогийн тэргүүлэгч  Марк Маркес 12 минут хойш байранд орсон тохиолдолд энэ боломж биелэх юм.

 

Тэгвэл Малайзын Гранпригийн дэд байрыг Дукати багийн Испани нисгэгч Хорхе Лорензо эзэлсэн бол 3-р байранд Яамаха багийн Франц залуу Йоханн Зарко бариалжээ. Тэгвэл ДАШТ-ийг тэргүүлэгч Марк Маркес энэхүү уралдааны 4-р байранд орж 13 оноог авч чадсан байна.

 

Нисгэгчдийн цом :

 

  1. Марк Маркес (Репсол Хонда) – 282 оноо
  2. Андреа Довизиосо (Дукати) – 261 оноо
  3. Маверик Виналес (Яамаха) – 226 оноо

 

Зохион бүтээгчдийн цом

 

  1. Репсол Хонда  - 332 оноо
  2. Дукати – 303 оноо
  3. Яамаха – 301 оноо

 

Дэлхийн аваргын сүүлийн уралдаан ирэх 11-р сарын 12-ны өдөр Испанийн Валениса хотын Рикардо Тормо авто тойруулгад болно.

 

Г.Баяраа

 

 

Андреа Довизиосо Малайзын Гранприд түрүүллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг