”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -14°
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо
2017.10.31

 

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.


Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.



2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов.  Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээлээ.

 

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинэлчлэлийн эхлэл нь баялаг бүтээгчид байдаг. Баялаг бүтээгчид олон байхын хэрээр улс орон өргөжин хөгжинө. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх боломж бүрэн бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.

 

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал – “GARUDA 2017”–д

шалгарсан байгууллагууд

 

1.Шилдэг барилгын салбарын бүтээн байгуулалт:

Хурд групп – Хаанбанк тауэр болон Наадам центр цогцолбор

 

Тусгай шагнал:

Барилга ХК, МУИС, Эн Эй Пи групп – МУИС E Номын сан

 

2. Шилдэг авто замын салбарын бүтээн байгуулалт:

Эко тогтол ХХК - Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замын өргөтгөл, шинэчлэлт

 

Тусгай шагнал:

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ - 149 авто машины зогсоолын ажил

 

3. Шилдэг Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр:

Хараа Сүмбэр ХХК - Жоби барилгын материалын үйлдвэрийн өргөтгөл, будгийн үйлдвэр

 

Тусгай шагнал:

Уай эл эм - Төмөр метал хийцийн үйлдвэр болон лэд гэрэл угсралтийн үйлдвэр

Шилэн хийц - Хатаасан, Ламинатан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр

 

4. Шилдэг брэндинг:

Сэрж Интернешнл – Милая брэнд

 

Тусгай шагнал:

Монхимо ХХК - Адуу брэндийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн

 

5. Шилдэг франчайзинг:

“Улаанбаатар смарт карт” ХХК – Улаанбаатар смарт карт

 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

 

 

 

 

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг