Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна
Улаанбаатар -25°
НИТХ тараач ээ
2017.10.31

Нийслэл хотын төсөв мөнгө болоод тулгамдсан асуудал шийдэх шийдвэрүүдийг НИТХ гаргадаг. Хотдоо бол парламент гэсэн үг. Гэвч тэр шийдвэр гаргагч байгууллага нь одоо бүр хуралдаж чадахгүйдээ хүрчээ. НИТХ-ын хуралдаан хэдэнтээ зарлагдаж, хэдэнтээ хойшлов. Тэргүүлэгчид нь хэл амаа ололцдоггүй.

 

 

НИТХ түүхэндээ анх удаа даргаа огцрууллаа, ардчилалтай гэдгээ харууллаа хэмээн уран донгодож, Ц.Сандуйг буулгаж хаясан. Түүний орны хүнийг сонгох гэж хэдэн долоо хоног барсан. Арай гэж даргаараа С.Амарсайханыг сонгов. Сахил хүртээд шал дордов гэгчээр шинэ даргатай болсноос хойш НИТХ ганц ч хуралдаж чадсангүй. Ирц бүрдэхгүй шалтгаанаар хэдэн цаг хүлээлгэнэ. Эхэлсэн хурал нь МАН-ын бүлэг завсарлага авсан нэрээр хэдэн цаг, өдрөөр хойшилно. Гаргасан ганц шийдвэр, дуугарсан ганц үггүй 22 өдрийг өнгөрөөлөө, С.Амарсайхан даргатай НИТХ.   

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан 12 дугаар хуралдааныг нээж үг хэлсэн үгэндээ “Цаашид бид нутгийн удирдлагын  болон төрийн захиргааны байгууллагуудын ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана” гэжээ. Хэдэн төлөөлөгчөө цуглуулаад, хурлаа хийн, асуудлаа шийдэж чадахгүй байгаа даргын амнаас ийм ч үг гарах гэж. Эхлээд өөрсдийгөө хичээх хэрэгтэй.

 

Өчигдөр НИТХ-ынхан 12 дугаар хуралдаанаараа дотоод асуудлаа ярих байв. Тэр нь тэргүүлэгчдээ шинээр сонгох. Хуралдаа бол хурган дарга маягийн, төлөөлөгчдөөс арай илүү эрх мэдэлтэй. Харин энэ асуудал НИТХ дахь МАН-ын бүлгийг завсарлага авахад хүргэв. Бүр хоёр өдөр дараалан энэ асуудлаар завсарлаж, ирэх долоо хоногийн хүлээхээр болов. Бодвол МАН-ын төлөөлөгчид НИТХ-ын Тэргүүлэгч гэгч нэрний төлөө зодолдож байгаа бололтой. Жижигхэн газрын том улстөрчид, өрөвдөлтэй ч юм даа. Хэт олонхын хийрхэл НИТХ дахь МАН-ын бүлгийг ч тойрсонгүй.

 

НИТХ-д шийдэх олон асуудал бий. Хамгийн эхэнд УТАА. Аль хэдийнэ айлчлаад ирсэн утааны талаар ганц үг ганхийхгүй суугаа тэдэнд нийслэлчүүдийг төлөөлөн  Хангарьд ордонд залрах эрх алга. Дээр нь төв цэвэрлэх байгууламжийн асуудал. Үнэндээ энэ асуудалд Ерөнхий сайд нь оролцоод, өөрөө очоод зогсч байгааг бахархаад байх зүйл биш. Нийслэлийн удирдлагууд, НИТХ ажлаа хийхгүй байгаа учраас аргагүй эрхэнд Ерөнхий сайд нь оролцож, асуудлыг шийдчих санаатай зогсч байгаа нь тэр. Хотын дарга нар нь, НИТХ нь ажлаа хийдэг байсан бол У.Хүрэлсүх нийслэлийн үмхий үнэрийг арилгах тухай биш хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа сайжруулах талаар илүү том асуудалд анхаарлаа хандуулах байсан биз.

 

НИТХ-д олонхыг бүрдүүлж байгаа МАН-ынхан Аз жаргалтай Улаанбаатарыг бий болгох амлалттай. Харин тэр амлалт хаачив?! Ц.Сандуй даргатайгаа хамт “уначихсан” бололтой. Энэ янзаараа бол МАН-ынхан юу ч хийхгүй, ямар ч шийдвэр гаргахгүй дөрвөн жилийг барах нь. Тиймээс хий дэмий цаг гарздаж, төсвийн хөрөнгө хумсалж байхынхаа оронд зүгээр л тарчих. Чаддаг, мэддэг, арай дүнгүүр хүмүүс нь НИТХ-ыг бүрдүүлээд, нийслэлчүүдийг төлөөлөх нэр төрийг үүрээд яваг.  Албадаж авчраад суулгачихсан мэт аашлах НИТХ-ын төлөөлөгчдөөс нийслэлчүүд залхаж байна. Сонгуулиар өмнө хойно даган гүйж, тосон гар барьдаг шигээ ажиллаж чадахгүй бол суудлаа тавьж өгөөд явцгаа, НИТХ-ынхаан.

 

Б.Энэрэл

НИТХ тараач ээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг