Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -15°
Бүсгүйчүүд ямар хайрыг хүсдэг вэ?
2017.11.3

 

“Боловсрол” телевизийн кино алба “Хүлэгү” пикчерс болон өргөжиж “Мөрдөгч”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”, “Гурван найз”, “Гэрлэн дохио” зэрэг та биднийг орой бүр их хотын алжаал ядаргаанаас ангид байлгаж чадсан олон цувралыг үзэгчдийн хүртээл болгосон. Харин тэгвэл энэ удаад “Хүлэгү” пикчерс болон “Номадиа” пикчерс хамтран бүтээсэн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” нэртэй эмэгтэйчүүд тэр дундаа ээжүүд, айлын эзэгтэйн амьдралыг харуулсан инээдмийн олон ангит киногоо үзэгчиддээ хүргэхэд бэлэн болжээ.

 

Та бидний сайн мэдэх “Гал тогоо”, “Гэрлэн дохио” зэрэг олон цувралыг бүтээсэн ОХУ-ын “Yellow Black and White” группийн ээлжит нэгэн бүтээл “Мамочки” олон ангит киног албан ёсны эрхтэйгээр  авч, монгол хөрсөнд буулган “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” нэртэйгээр бүтээж энэ бямба гаригаас эхлэн “Боловсрол” телевизээр гарч эхлэх гэж байна.

 

2016 оны намар олон үзэгчийг байлдан дагуулсан “Гэрлэн дохио”олон ангит кино нь Итгэл, Золоо, Цэнгэл гурван залуугийн амьдралыг гэрлэн дохионы улаан, шар, ногоон гэрлээр төлөөлүүлэн хүргэсэн. Харин энэ удаад “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киногоороо гурван өөр хэмнэлээр амьдарч яваа эмэгтэйчүүдийн адал явдлыг хөгжилтэй байдлаар өгүүлэх гэнэ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, “Маск” продакшины жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг нар тоглосон бөгөөд өөрсдийн амьдралаас хол, өөр өөрийн өнгө төрх, амьдралын хэв маягтай бүсгүйчүүдийн дүрийг бүтээжээ. Тухайлбал гол дүрийн Жүжигчин Ш.Жавхлангаар төлөөлүүлэн өөрийн хүсэл мөрөөдлөө түр хойш тавьж гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулан яваа олон бүсгүйн амьдралыг харуулж байгаа бол, дөнгөж амьдралд хөл тавьж гэр бүл зохиож байгаа охид эмэгтэйчүүдийг жүжигчин А.Гэрэлцэцэгээр төлөөлүүлэн гаргасан байна. Харин олны анхаарлын төвд амьдарч, ажлын талбартаа гялалзан яваа ч хайр сэтгэлийн тал дээр амжилт олж чадалгүй ханхүүгээ хайсаар яваа бүсгүйчүүдийг жүжигчин Н.Баярмаагийн дүрээр харуулахыг зорьжээ.

 

Магадгүй таны бодит амьдрал дээрх жинхэнэ дүр зургийг “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” олон ангит кино өгүүлж ч мэдэх юм. Ингээд амралтын өдрийн үдэш бүр 22 цагаас бүсгүйчүүд ямар хайрыг хүсдэгийг олж мэдээрэй. Кино урлагийг дэмжин “Bata”, “Тэсо корпораци”, “Улаанбаатар” их дэлгүүр тус тус хамтран ажиллажээ. 

Бүсгүйчүүд ямар хайрыг хүсдэг вэ?
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг