ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна Кардашиан охиныхоо анхны зурийг сэтгүүлд зарна УИХ-ын дарга Вьетнам улсыг зорилоо Эмэгтэй амиа золиослогчид 10 хүний аминд хүрчээ Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар яригдсан 16 асуудал Төрийн хамгаалах байранд хүний эрх яриад ч хэрэггүй Назарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноожээ Хоёр Солонгос олимпиор нэг тугийн дор хамтдаа жагсахаар болжээ Шагай өвдсөн үед хэрхэх вэ Өнөөдөр болох зарим үйл явдал Нурууны өвдөлтийг намдаах хялбар аргууд Банкны тухай хуулийг батална Ихэнх нутгаар салхи шуургатай байна
Улаанбаатар -25°
Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
2017.11.4

 

Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа. Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм. 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг