Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Энэ хоёрын зовлон Төрийн зовлон болно шүү
2017.11.4

 

2017.11.2-ны чуулган бүхэлдээ инээдмийн, эмгэнэлт драм шиг  болсон. Гэхдээ энэ бүхний оргил хэсэг нь, эсвэл хамгийн эмгэнэлтэй шигтгээ нь гэж болох явдал бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёрын хэрүүл байлаа.

 

Бие биеэ “… хулгайч, казиночин, п….”, өөр юу ч билээ хараалуудаар Төрийн өндөр сэнтий дээрээс хэрэлдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёрыг хүмүүс мэднэ. Хоёулаа МАН-ын НАМЗХ /МАСЗХ/ угшилтай хүмүүс . Нэгэн цагт хуурай ах дүүс болж, өвөр түрийдээ орж явсан үе ч тэдэнд бий. Хэн нь хэнийгээ өөд нь татаж явсан юм, нэг тийм харилцаа, эртний учраа энэ хоёрт байдаг. Өнөөдөр нэг нь өсч томроод бяр чадал суусан, нөгөөх нь өмнөх зангаараа дээрээс нь нухчин дарах гээд зөрчилдөөд байдаг болов уу гэж харагддаг юм. Гэхдээ л энэ хоёр хүний бусдад хэлж болохгүй бузгай нууцууд олон байж мэднэ.

 

Тэд сүүлийн үед хоорондоо толхилцох болсон. Ил харагдсан нь л өчигдрийн чуулган, Ерөнхий сайдыг томилдог Байнгын хороо болохоос биш муудаж эхэлсэн хугацаа нь жилээр хэмжигдэх юм байна лээ.

 

Энэ оны гуравдугаар сарын 1-нд болсон намынхаа баяраар МАН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжээ. Тэр арга хэмжээний дараа МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарын таван дарга намын даргынхаа өрөөнд орж юм ярьсан байгаа юм. Тэр үеэр У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр муудалцаж, барилцаж аваад даргынхаа өрөөг тараах шахсан гэдэг юм. Хажууд нь гурван хүн байсан тулдаа хамар нармайг нь нээлцүүлэлгүй салгасан гэдэг юм.

 

Энэ зөрчил явсаар өнөөдөр Төрийн ордонд, чуулганы танхимд тэсэрч байна.

 

Эндээс л эхэнд хэлсэн шүлэгчийн мөрүүд, үнэн үгүүд бодогдож эхэлсэн хэрэг. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр бол МАН-ын залуучуудын байгууллагаар дамжиж улс төрд орж ирсэн. Түүнээс өмнө төрийн албанд хариуцлага хүлээж байсныг сайн мэдэхгүй. Юу гэх гээд байна вэ гэвэл Монголын хамгийн том нам болох МАН боловсон хүчний бодлого дээрээ анхаарах цаг ирснийг харуулж байгаа юм. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр МАН-ын генсек, НАМЗХ-ны ерөнхийлөгч явсан. У.Хүрэлсүх Шадар сайдаар хоёр ч удаа, түүнээс өмнө Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд байлаа. Ж.Мөнхбат ч гэсэн УИХ-ын гишүүн болонгуутаа ЗГХЭГ-ын дарга болсон. Өчигдрөөс өмнө шүү. Тийм болохоор төрийн хүний ёс зүй энэ хоёрт суусан байх ёстой юм. Гэтэл тэгээгүй байна. Бүр үнэр ч алга.

 

Монгол төрийн хойморт суучихаад ална тална, хулгайч новш гээд сууж байгаа тэд хэн бэ. Бид хэнийг төрийн толгойдоо залж, улс орны жолоо цулбууроыг атгуулчихаад байна вэ.

 

Энэ хоёрыг аятайхан талаас нь харьъя гэвэл хоёулаа зовж яваа амьтад юм. У.Хүрэлсүх гэнэт Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Одоо яаж аятайхан ажиллах вэ гээд арга ухаанаа олж чадахгүй мунгинаж яваа зовлонтой. Харин Ж.Мөнхбат дөрвөн жилээр томилогдсон агуу их эрх мэдлээсээ жил болоод хөөгдөж буучихаад зовж яваа юм. Тэр асуудалдаа шатаад хэнд ч юу ч гэж хэлж, юу хийж мэдэхээр болчихсон явааг нь Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор нь л нэг ярьж байгаа.

 

Гэхдээ энэ бол шалтгаан биш. Дахиад хэлье. Монгол төрийн хойморт ийм хүмүүс суусан байна гэдгийг ард түмэн өчигдөр хатуу ойлголоо. Тиймээс энэ хоёрын зовлон удахгүй Төрийн зовлон болно шүү гэдгийг хэлчихье.

 

Эцэст нь  “…Алтан шаахай өмсөвч, алцан майга нь хэвээрээ” гэж алдарт шүлэгч Р.Чойномын нэг мөр байдаг юм. Бас “…илжигний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсэрнэ” гэж аль улсаас ч билээ хөрвүүлэгдэж ирсэн үнэн үг бий. Өчигдрийн чуулганы хуралдааны дараа энэ байтугай үг, мөрүүд санаанд бууж ирсэн шүү.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: www.polit.mn

Энэ хоёрын зовлон Төрийн зовлон болно шүү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг