Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна
Улаанбаатар -25°
МҮЭХ-ны эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гүтгэлэг болохыг тогтоожээ
2017.11.5

МҮЭХ-ны XXII дугаар Их хурлын бэлтгэл ажлын талаар дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны нийт гишүүдээс  холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчилэн боловсруулахад санал аваад дууссан талаар тэрээр танилцууллаа. Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан талаар дуулгалаа.

 

МҮЭХ-ны удирдлагуудыг байгууллагынхаа эд хөрөнгө, газрыг зарж хуурамч данс ашиглан хувьдаа завшсан мэтээр МҮЭХ-ны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа төлбөртэй, захиалгат нийтлэл нэвтрүүлэг гаргажээ. Иймд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болоод гишүүдийн зүгээс МҮЭХ-ны хяналтын хороонд шалгалт хийж өгөх хүсэлт гаргасан байна. Тус Хяналтын хороо нь МҮЭХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хяналт хийж, хөндлөнгийн аудитаар давхар шалгуулж дүгнэлт зөвлөмж өгдөг байна.

 

Ингээд тус Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хэвлэлээр нийтлэгдсэн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зүйлс нь худал гүтгэлэг болохыг тогтоожээ

 

Б.Гэрэлмаа нь МҮЭХ-ны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу ээлжийн амралт олгох тушаал шийдвэр нь гараагүй байхад  “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Захиргааны санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон.

 

Харин түүнийг МҮЭХ-ны талаар илт мушгин гуйвуулсан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж нийт ажиллагсдын мөрддөг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир  2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар МҮЭХ-ны ҮҮТ-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан байна.Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

-Сүүлийн үед МҮЭХ-ны үйл ажиллагаанд зарим нэг нам, хуучин удирдлагууд орохыг санаархаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа МҮЭХ-ны болон удирдлагуудын талаар гарч гүтгэлэгийн чанартай мэдээллүүд гарч байгаа. Энэ нь цаанаа улстөрийн зорилготой гэж бид харж байгаа. МҮЭХ-оос зохион байгуулж байгаа арга хэмжээг санаатагаар өөр тийш нь чиглүүлэх, МҮЭХ-ны хөрөнгөтэй холбоотой ташаа мэдээлэл гарсан. Үүнийг хяналтын хорооны болон өнгөрсөн гурван улирлын аудитын дүнгээс харж болно.

 

-Б.Гэрэлмаа гэдэг хүн хууль бусаар МҮЭХ-ны гишүүнээс хасагдсан гэсэн тайлбар өгсөн байсан?

 

-Тэр хүн МҮЭХ-ны удирдлагаас ээлжийн амралтын шийдвэр нь гараагүй байхад ажлаа орхиж явсан байсан. Түүнээс гадна МҮЭХ-ны талаар худал мэдээлэл санаатайгаар тараасан гэх үндэслэлээр гишүүнчлэлээс хассан. Мөн тэр хүн МҮЭХ-ны ажлаас албан ёсоор гараагүй байж төрийн өмчит компанид өндөр албан тушаалд томилогдсон байсан. Ажил орсон шийдвэрийг нь холбогдох байгуулагуудаас нь авсан.

Н.Нягт

 

МҮЭХ-ны эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гүтгэлэг болохыг тогтоожээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг