Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Улсын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай
2017.11.5

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр "Бөртэ" ТӨҮГ, "Багабаян"энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа.

 

Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ: “ 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх" гэдгийг онцоллоо. Мөн Засгийн газраас улсын үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах удирдлагын бүтцийн хүрээнд шинэчлэл хийж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай байгааг дурьдлаа. Харьяа байгууллагуудын ажилтай танилцахад Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагууд байлцлаа.

Улсын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг