Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -10°
Хөнгөлөлтэй эмийг сард хоёр худалдаалдгийг зогсоохыг үүрэгдлээ
2017.11.5

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ.

 

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй. Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

 

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

 

Мөн хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Эх сурвалж: ЭМЯ

Хөнгөлөлтэй эмийг сард хоёр худалдаалдгийг зогсоохыг үүрэгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг