”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -14°
Дэлхийн аварга Х.Энхтуяа “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-д нэр дэвшлээ
2017.11.6

 

Олон улсын Паралимпийн Хорооны албан ёсны түнш болох Allianz SE компанийн сарын шилдэг тамирчин шалгаруулах номинацад Монгол Улсын тамирчин Х.Энхтуяа нэр дэвшлээ. 2017 оны Пара таеквондогийн Дэлхийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин болсон түүнийг Олон улсын Паралимпийн Хорооноос сонгож нэр дэвшүүлсэн аж.

 

Олон улсын Паралимпийн Хороо нь сар бүр нэг шилдэг тамирчин шалгаруулж, тухайн онд тив болгоноос нэг оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулан Гала хүндэтгэлийн арга хэмжээнд урин, Дэлхийн Паралимпийн шилдэг тамирчны цомыг өгдөг уламжилтай аж.

 

Тухайн тамирчин Дэлхийн шилдэг Паралимпийн тамирчны цомыг авснаар Олон улсын паралимпийн хорооноос шилдэг тамирчныг Дэлхий нийтэд сурталчлах, олон улсын арга хэмжээнд урилгаар оролцуулах, бусдад үлгэр дууриалал болгох нийгмийн сайн сайхны төлөө уриалах зүтгэлтэн, элч төлөөлөгч болдог юм.

 

10-р сарын шилдэг тамирчны өрсөлдөөн Дэлхий нийтээр зохиогддог бөгөөд уншигч та яг одоо ч www.paralympic.org веб сайт руу орж Х.Энхтуяад саналаа өгөх боломжтой аж.

 

Дашрамд дуулгахад Шилдэг тамирчны санал асуулгад Х.Энхтуяагаас гадна Итали, Украйн,Дани, Японы тамирчид  нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Одоогийн байдлаар манай тамирчин нийт саналын 55 хувийг авч санал асуулгыг тэргүүлж байна.

 

Г.Баяраа

Дэлхийн аварга Х.Энхтуяа “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-д нэр дэвшлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг