Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн Эд Ширан сүй тавьжээ Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг олимпт орно Турк, Сирид цохилт өгч эхэллээ Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье Монгол Улс дундаж орлоготой орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
Улаанбаатар -32°
Энэ сард “Адууны түүх”-ийг өгүүлнэ
2017.11.6

 

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард Лев Толстойн “Адууны түүх” буюу “Холстомер” жүжгийг тайзны бүтээл болгох гэнэ. Тодруулбал, “Амьдралын цорын ганц утга учир бол энэрэн нигүүлсэх” хэмээх афоризмын эзэн, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлийн эзэн Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “АДУУНЫ ТҮҮХ” (Холстомер) хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон арваннэгдүгээр сард тайзны бүтээл болгох гэж байна. “Адууны түүх” жүжгийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллах бол зураачаар О.Баярмагнай, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нар ажиллах аж. Гол дүрийн жүжигчдийн талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. Тус жүжгийн нээлт энэ сарын 24-нд болох ажээ.

 

Сонирхуулахад, УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн сарыг үндэсний түүхэн жүжгийн өдрүүд болгон зарласан. Энэ хүрээнд Ш.Гүрбазар "Жаргаагүй нар", Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр", Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" С.Жаргалсайхан "Тэмүүжин" зэрэг түүхэн жүжгийг 19 удаа тоглосон гэнэ. 19 удаагийн жүжгийг 9500 гаруй үзэгч үзжээ.

 

Р.Ренчин

 

Энэ сард “Адууны түүх”-ийг өгүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 21, Ням гараг