Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна
2017.11.6

Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

 

 

Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.

 

Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна гэж орон нутгаас мэдээллээ. 

 

Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг