Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Трамп, Абегээс Пхеньяны харвасан пуужинг яагаад устгаагүйг нь асуужээ
2017.11.6

Хойд Солонгос улс өнгөрсөн наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд хоёр ч Японы Хоккайдо арлыг дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.

 

 

Энэхүү пуужин Японы ард түмэн болон газар шороонд нь аюул заналхийлэл учруулаагүй учраас хариу арга хэмжээ аваагүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэн удаатай.

 

Тэгвэл Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп айлчллаа эхлэхээсээ өмнө Ерөнхий сайд Абетэй утсаар ярих үедээ “Пхеньяны харвасан пуужинг яагаад замд нь устгаагүй” талаар асуусан байна.

 

Абе “Японы Өөрийгөө Хамгаалах Хүчин дээрх пуужинг Японы газар нутагт аюул учруулахгүй гэдгийг мэдсэн учир хариу арга хэмжээ аваагүй. Хэрвээ энэхүү пуужинг устгасан бол Пхеньян дахин цохилт өгөх байсан” хэмээн тайлбарлажээ.

 

Трампын Японд  хийж буй айлчлалын гол зорилго Хойд Солонгосын цөмийн заналхийллийг зогсоох явдал юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Трамп, Абегээс Пхеньяны харвасан пуужинг яагаад устгаагүйг нь асуужээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг