Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2017.11.6

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

 

 

Дэлхийн Банкны групп өнгөрсөн 26 жилийн турш олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран  хэрэгжүүлсэнд Шадар сайд талархал илэрхийлэв.

 

Мөн  ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцад нэгдэж, “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах” болон “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн суурийг бэхжүүлэн, тогтвортой өсөхөд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Шадар сайдаар томилогдсонд нь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон баяр хүргээд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч  танилцууллаа.

 

Дэлхийн банкны групп ирэх таван жилд Засгийн газартай хамтран ажиллах Түншлэлийн стратегиа боловсруулж эхлэн, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Мөн энэ сард Захирлуудын зөвлөл нь хуралдаж манай улсад санхүүгийн болон төсөв, санхүүгийн салбарыг дэмжих зорилготой “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийг олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  

 

Бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, нийслэл, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төслүүдээ Дэлхийн банк амжилттай хэрэгжүүлж байна 

 

 

гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг