Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Б.Батцэцэг: Аав хүүтэйгээ, ээж охинтойгоо ярилцах нь илүү үр дүнтэй
2017.11.6

Гэрэл зургуудыг MPA.mn

 

2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Нийгмийн сэтгэлийг эмзэглүүлээд буй энэ сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлалын багш, докторант Б.Батцэцэгтэй ярилцлаа. Тус сургуулийнхан хүчирхийлэлд өртсөн охидод үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, гэр бүтэй нь хамтран ажиллахыг салбарын мэргэжилтнүүддээ уриалж байна. 

 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй гэр бүл, ойр дотныхон нь хэрхэн харьцвал зохимжтой вэ?

 

-Тухайн хүүхэдтэй болгоомжилсон байдлаар харьцаж болохгүй. Харин нээлттэй харьцах хэрэгтэй. Зан үйл болгонд нь хаалт хийгээд байлгүй багахан урамшууллын аргаар чадна гэсэн итгэлийг бий болгох хэрэгтэй.

 

-Хүүхэд хүчирхийлэлд өртсөнөө нуух тохиолдол бий. Үүнийг хэрхэн мэдэх вэ?

 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд царианы хувиралгүй, бодлогширсон, ямар нэгэн юм нуугаад байгаа шинжтэй болдог.

 

-Охидоос гадна хөвгүүд энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг. Гэвч тэд хүчирхийлэлд өртсөнөө бусдад мэдэгддэггүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Хөвгүүд хүчирхийлэлд өрсөнөө мэдэгддэгүй, нуудаг. Эрэгтэй хүүхэд гэлтгүй эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог нь нуугдмал байдаг. Элэн далангүй ярьж сэтгэлзүйн тусламж авахгүй бол энэ нь гүн шарх болон үлдэх, эмгэг рүү шилжих магадлал өндөр. Ийм байдлаар тархи мэдрэлийн тогтолцооны өөрчлөлттэй болсон хүн хүчирхийлэл үйлдэгч болдог. Тиймээс хүүхдэдээ анхаарал хандуулж, нээлтэй ярилцдаг байх хэрэгтэй. Аав хүүтэйгээ, ээж охинтойгоо ярилцах нь илүү үр дүнтэй байдаг.

 

-Хүчирхийлэл олноор гарах болсон нь юутай холбоотой вэ?

 

-Нийгэмд олон төрлийн хүчирхийлэл гарч байна. Энэ нь хүүхдийн ухамсар буюу суурь хэрэгцээ хангагдаагүйгээс үүдэлтэй. Багаасаа өнчирсөн, эхийн хайрыг амсалгүй өссөнөөс ийм асуудал үүсч, даамжирдаг. Шинжлэх ухаанаар тайлбарлавал бэлгийн энергийн түвшин хангагдах шатанд очоогүйгээс болдог. 0-1 насны хүүхэд хөхөх рефлекстэй байдаг. Тухайн хугацаанд энэ хэрэгцээгээ хангаж чадаагүй хүүхэд том хүн болоход энэ рефлекс үгүйлэгдэж хүчирхийлэл үйлдэгч болох магадлалтай. Мөн хүүхдийн төрж, өссөн орчин, гэр бүлийн харилцаа, хандлага нөлөөлж байгаа. Сэтгэлзүйн өөрчлөлтөд орсон хүн хүчирхийлэл үйлддэг. Мэргэжилтний хувьд дээрх зүйлээс үүдэлтэй ухамсрын доройтол гэж үзэж байна. 

 

-Манайхан сэтгэлзүйдээ тэр бүр анхаардаггүй. Дотнын хэн нэгнийгээ сэтгэлзүй нь гэмтээд, хүндэрсэн үед нь л дагуулж эмнэлэгт очдог. Сэтгэлзүй гэмтэж эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

 

-Нойргүйдэх, ойр ойрхон юм идмээр санагдах, хийж байгаа ажил нь уйтгартай санагдах, ажилдаа явах сонирхолгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл сэтгэлзүйчид очих болсныг илтгэдэг. Хүн сэтгэлийн амьтан учир асуудал гарвал лам, бөөг зорилгүйгээр сэтгэлзүйч дээр очих нь зөв. Мөн аливаа зүйлийг асуудал, бэрхшээлтэй талаас нь биш сайн сайхан талаас нь харах нь хамгийн чухал.  

 

-Нойргүйдэх зэрэг нь ихэнх хүнд тохиолддог. Ойр дотныхоо хүний сэтгэлзүйг өөрчлөгдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

 

-Үйл хөдлөл нь хэт удаан эсвэл хэт хурдан болдог. Яриа нь логикгүй болно. Нэг юм ярьж байснаа огт өөр зүйл ярина. Мөн өлсөж байна, зөвж байна зэрэг болж бүтэхгүй зүйлийг үргэлж ярина.

 

-Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сэтгэлзүйч дээр очих нь зөв үү эсвэл сэтгэцийн эмч дээр очих уу?

 

-Сэтгэцийн эмч нь наркологи талаас нь эмчилдэг. Харин ухамсарт байгаа гүн шархыг эдгээдэг хүн нь сэтгэлзүйч. Сэтгэлзүйг эмчлэх хүн нь тухайн хүн өөрөө байдаг. Өөрийн сэтгэлзүйг анагаах энэ аргыг сэтгэлзүйчид зааж өгдөг. Барууны оронд хүүхдээ гурван настайгаас нь сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг.

 

-Сэтгэлзүйгээ эрүүл байлгахын тулд хэрхэх вэ?

 

-Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хэрэгтэй. Хүн бүрт хийх дуртай зүйл гэж байдаг. Түүнийгээ өдөр бүр тодорхой хугацаанд, давтамжтайгаар хийж байх ёстой. Ингэж байж эрч хүч авч, өөртөө итгэх итгэл бий болно гэж үздэг.

 

Р.Ренчин

Б.Батцэцэг: Аав хүүтэйгээ, ээж охинтойгоо ярилцах нь илүү үр дүнтэй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг