Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Отгонтэнгэр ууланд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг шагналаа
2017.11.6

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан юм.

 

 

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан, “Цэргийн гавьяаны одон”-оор Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан нар шагнагдав.

 

 

Түүнчлэн Цэргийн хүндэт медаль”-иар Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан, Шударга журам медаль”-иар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд, Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Отгонтэнгэр ууланд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг шагналаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг