”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -14°
Б.Хурцын томилгоотой холбоотой нээлттэй сонсгол явуулна
2017.11.6

           Гэрэл зургийг MPA.mn                                                                      

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ​Тэрбээр:

 

-Би өнгөрсөн парламентад Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. Өргөдлийн байнгын хороонд Б.Хурцтай холбоотой маш их өргөдөл, гомдол ирдэг байсан. Д.Энхбат гэдэг залууг Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж авчирсан хүн бол Б.Хурц. Үүний Монгол даяар, дэлхий даяар мэдэж байгаа. Тэр залуу хилс хэрэгт холбогдсон нь тогтоогдон гараад 6 сарын дараа амиа алдсан. Гэр бүлийнхэн нь гомдол ирүүлсэн. Олон улсын байгууллага, Европын холбоо одоо ч энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэргийг шалгах ёстой гэж би боддог. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын гишүүн нь авчирдгийг болиулах хэрэгтэй.

 

Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд гурван залууг ялласан. Одоо болтол захиалагч нь олдохгүй байгаа. Би энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярьж, УИХ-аар нээлттэй хэлэлцье гэсэн. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Энэ асуудал ил тод хэлэлцэхээс нааш Б.Хурц гэдэг хүний дараагийн томилгоог хийж болохгүй. Б.Хурц гэдэг хүнд бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өргөдлөө өгч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний бие Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол хийх санал гаргаж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Нээлттэй сонсгол явуулах санал гаргахад хэдэн гишүүн гарын үсэг зурснаар хэрэгжих вэ?

 

-19 гишүүн гарын үсэг зурснаар санал гаргах эрх нээгдэнэ. Би 19 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэ бодож байна. Хэрвээ гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог дэмжиж байна гэсэн үг.  Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж амьдрах юм.

Н.Энх

 

 

 

Б.Хурцын томилгоотой холбоотой нээлттэй сонсгол явуулна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг