Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
ХБИ ажиллуулаагүй байгууллагуудад 348 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ
2017.11.6

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийжээ.  

 

Шалгалт 636 аж ахуйн нэгж, байгууллагыг хамарсан бөгөөд 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөр төлөөгүй гэнэ. Тиймээс улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсоноос 97 байгууллагын 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн байна.

 

Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид зургаан заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлжээ.

 

Сонирхуулахад, одоогоор манай улсад 101 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Аж ахуйн нэгж нь 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай байдаг. Энэ журмыг биелүүлээгүй тохиолдолд  тухайн байгууллагад торгууль ногдуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлдэг юм.

 

Р.Ренчиндулам

ХБИ ажиллуулаагүй байгууллагуудад 348 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг