Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -15°
Катрин Зета Жонс: Нөхөр минь хөгширч буйд санаа зовниж байна
2017.11.7

Холливуудын нэрт жүжигчин Катрин Зета Жонсын “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та 17 жилийн өмнө жүжигчин Майкл Дугласын эхнэр болж байлаа. /Хос 2000 оны арваннэгдүгээр сарын 18-нд гэрлэсэн/. Энэ залуугийн эхнэр болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

 

-Хайр, аз жаргал хоёр өөр зүйл болохыг мэдсэн. Чиний зүрх догдолж байвал энэ бол аз жаргал биш харин хайр. Эр хүнийг хайрлах, эр хүнээр хайрлуулах ямар гайхалтай байдгийг мэдсэн. Бид муудалцаж, олон удаа салж нийлсэн ч бид нэг нэгэндээ хайртай. Хайр уучлах сэтгэлийг бий болгодог.

 

-Таныг Дугластай гэрлэхэд хэвлэлүүд “Тийм ч удаан үргэлжлэхгүй”, “Катрина яагаад өөрөөсөө ийм олон насаар ах хүнтэй гэрлэж байгаа юм бэ?” гэх мэтээр сөрөг мессежийг иргэдэд хүргэж байсан. Яагаад өөрөөсөө ах хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн юм бэ?

 

-Би нөхөртэй хайртай. Бидний бий болгосон гэр бүл жаргалтай байна. Бид нэг нэгнээ хайрладаг. Хайранд ямар ч шалтаг, шалтгаан хэрэггүй. Дуглас намайг болзоонд урихад зүрх минь зогсох шахсан. Би эхэлж дурлаж, би эхэлж сэтгэлээ нээсэн. Би эхэлж энэ залууг хэн нэгэнд алдахаас айсан.

 

-Хуримынхаа ойгоор та инстаграмдаа нөхөртэй үнсүүлж буй зургаа байршуулаад “Дараагийн 17 жил миний дэргэд байх болно” хэмээн бичсэн. Ийнхүү бичсэн нь таны нөхрийн настай холбоотой юу. Дуглас 71 настай?

 

-Цаг хугацаа улиран өнгөрөх болгонд нөхөр минь өмнөхөөсөө өөрчлөгдөж эхэлсэн. Арай хурдан хөгшрөөд байгаа юм шиг санагдах болсон. Нас бидний хайрыг хагаруулахгүй. Нөхрөө өөрчлөгдөхгүй, өнөөдөр байгаа шигээ 17 жилийн дараа байгаасай хэмээн хүссэн юм.

 

-Энэ зураг ганцхан өдрийн дотор 63 мянган лайк цуглуусан?

 

-Итгэхийн аргагүй юм. Биднийг хайрладаг хүмүүст баярлалаа.

 

Та хоёр хэдэн насны зөрүүтэй билээ?

 

-25 насны зөрүүтэй. Түүхэн ном хэвлэлд бичснээр ихэнх дурлалт хосын эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ ахимаг байдаг. Орчин үед насны зөрүү тийм ч их асуудал үүсгэхээ больсон. Дуглас ээжтэй минь чацуу. Зул сарын баяраар бид ээж дээр очдог. Дуглас, ээж хоёр ярилцаж байхад үнэхээр инээдэмтэй харагддаг. Ээж минь хүү минь эсвэл хүргэн хүү хэмээн дуудахаас хааяа ичингүйрдэг.

 

 

-Нөхөр тань нэг удаа “Энэ сайхан бүсгүй намайг бодоод л хажуунаас минь явахгүй байгаа юм. Хөгшин намайг хайрлах түүнд хэцүү байгаа байх. Би эхнэрийнхээ гоо үзэсгэлэнг сорж буй хөгшин цус сорогч” гэж хэлж байсан?

 

-Дуглас үргэлж л ийм утгагүй зүйл ярьдаг. Бид заримдаа түүний утгагүй ярианаас болж маргалддаг. Би хэзээ ч нөхрөөсөө залхсан, уйдсан, эгдүүцэж байгаагүй. Биднийг үхэл салгана хэмээн ойлгомжтой хэлэхэд л тэр үргэлж эсрэгээр нь ярьж намайг гомдоодог. Бид салж үзсэн. Гэхдээ би эргэн нийлэх саналыг гаргасан. Би залууд ухаангүй дурлачихсан. Дурласан хүнийг тийм ч амархан хөөж болохгүй.

 

-Та үзэсгэлэнтэй бүсгүй. Хүмүүсийн дунд иймэрхүү төрлийн яриа байдаг даа. Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил аяндаа бүтдэг гэх мэт. Сайхан байхад сул тал гэж бий юу?

 

-Би бусадтай адилхан эмэгтэй хүн. Надад бусдаас нуухыг хүсдэг өө байдаг. Би төгс биш. Би алдаа гаргадаг.

 

-Би таныг хувьдаа 2007 оноос хойш хөгшрөөгүй гэж боддог. Та огт өөрчлөгдөхгүй юм. Залуухан харагддаг нууцаасаа?

 

-Би йогоор хичээллээд 10 жил болж байна. Ер нь ихэнх уран бүтээлчид йогоор хичээллэж байгаа.

 

-Таны охин Карус ер бусын үзэсгэлэнтэй юм. Өөр шигээ жүжигчин болгох уу?

 

-Сайн мэдэхгүй байна. Дуучин болохыг хүсдэг тухайгаа нэг бус удаа ярьж байсан.

 

 

-Хэрвээ таны охин өөрөөсөө 20 эсвэл 30 насаар ах хүнтэй гэрлэнэ гэвэл?

 

-Тэд жаргалтай байвал татгалзах зүйл байхгүй.

 

-Сүүлд “Dad's Army” кинонд тоглосон. Дэлхийн II дайны үеийн. Та кинонд тоглохдоо юу мэдэрдэг вэ?

 

-Аз жаргалыг мэдэрдэг. Чадварлаг уран бүтээлч болохын тулд би олон жил хөдөлмөрлөсөн.Одоо л өөрийгөө өрсөлдөхүйц жүжигчин болсон гэж үзэж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Катрин Зета Жонс: Нөхөр минь хөгширч буйд санаа зовниж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг