Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
МАН-ын Их хурал ба Монголын улс төр
2017.11.7

 

МАН-ын XXVIII Их хурал энэ сарын 20-22-нд болно. МАН-ынхан энэ Их хурлаараа намын даргаа шинээр сонгох юм.

 

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа “…Ажлаа өгнө” гээд мэдэгдчихсэн. Тиймээс саяхан Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болно гэх таамаглал хүчтэй явж байгаа. Бас МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан намын даргад нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын сунгаанд хүч үзэхээр зэхэж байна.

 

Гэхдээ МАН-ын Их хурал ойртох тусам нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж магадгүй байна.

 

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргад эргэлзээгүй яригдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд өнөөдөр тийм ч сайнгүй болоод байна. УИХ-ын чуулган дээр хүндээ хөнгөнөөс өгсөн, Засгийн газрын сайд нарынх нь үйл ажиллагаа олон нийтэд сайнгүй үзэгдээд эхэлсэн зэрэг нөлөөлж буй юм. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед хэвлэлүүдээр МАН-ын эвлэрлийн “эцэг” нь М.Энхболд юм байна гэх мессэж үзэгдэх болов. Хааяа нэг харагддаг байснаа Ч.Хүрэлбаатарыг авч үлдсэн чуулганы дараагаас энэ мэдээллээ хүчтэй цацах болжээ. Эндээс үзвэл МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд “…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу. Тэгэхээр түүнийг МАН-ын даргад өрсөлдөгчдийн нэгээр тооцоход алдахгүй байх.

 

Мөн Ерөнхий сайдын сэнтийгээс тун муухайгаар хөөгдөж буусан Ж.Эрдэнэбат намын дарга болохоор өрсөлдөх магадлал маш өндөр байна. Тэр бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Сүүлийн үед нам дотор нь хийгээд улс төрд болж буй элдэв үйл явдалд тэр ерөөс оролцож харагдахгүй байгаа. Гэсэн атлаа МАН-ын 32-ын бүлгийн гол хүн, бараг л удирдагч нь Ж.Эрдэнэбат гэдэг. Хувь хүн нь үсэрч цовхчоод байдаггүй характертай болохоор Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш улам чимээгүй болсон мэт харагдаж байгаа юм.

 

 

 

МАН-ын дарга М.Энхболд улиран сонгогдохоор нэр дэвшихийг үгүйсгэхгүй аж. Эрчүүд энэ байтугай амнаас буцдаг болсон цагт М.Энхболд даргын суудалдаа үлдэх сонирхолд “…Хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгнө” гэсэн мэдэгдэл нь тээг болохгүй л болов уу.

 

Ер нь бол МАН-ын Их хурлын төлөөлөгчид хэнийгээ намын дарга болгох нь Монголын улс төрийн өнөөдрийн байдлаас шууд шалтгаалахаар харагдаж байгаа юм.

 

Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр МАН-ын дарга болохоор байсан. Гэтэл өнөөдөр эргэлзээтэй болчихлоо. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

 

У.Хүрэлсүх намынхандаа болон олон нийтэд маш их итгэл төрүүлж, хүлээлт үүсгэж байж Ерөнхий сайд болсон хүн. Харин Ерөнхий сайд болоод сар хүрэхгүй хугацааны дараа “…Биш байжээ” гэсэн дүгнэлт хийлгэж байх шиг байна. Хэтэрхий хурдан, дэндүү богино хугацаанд ийм дүн тавиулчихлаа. Үүнд сайд нарынх нь томилгоо, түүнийг дагасан Ерөнхийлөгчийн хориг тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг МАН олноороо хамгаалаад үлдсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндийг оронд нь тавиад туучихлаа. Нэгэнт Засгийн газрын нэр хүнд унахаар МАН-ын нэр хүнд, рейтинг нь хамт доош уначихаж байгаа юм. Намын нэрийг засаг үүрдэг нь хууль л даа. Дээрээс нь У.Хүрэлсүхийн чуулган дээрх ааш араншин тодорхой нөлөө үзүүлсэн.

 

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар томилогдсоноосоо хойш тодорхой хийсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. ЗГХЭГ-ын дарга бол маш сайн координатор байх ёстой. Уг нь өнөөдөр Г.Занданшатар дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын зорилго, хүслийг нийтэд илэрхийлчихсэн, түүнийхээ дагуу ажиллаад эхэлчихсэн байх ёстой. Гэтэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг томъёоны тоо болох шахаад сууж байгаа юм. Нөгөөтэйгүүр ЗГХЭГ уул уурхайн процедурын асуудлаас ангид байж чадах уу гэдэг олны анхаарлын төвд байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд, гишүүн хоёрын хэрүүлд дурдагдсан “нүүрсний хулгайч” гэдэг юм чинь үүнтэй л холбоотой. “Эрдэнэс Монгол”-ыг хэдэн компанитай нь ЗГХЭГ-аас салгаж чадвал У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болохдоо зарласан “уул уурхайг улстөрчдөөс хол байлгах” бодлого хэрэгжинэ. Энэ мэтчилэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрынхаа өнгө төрх нь болж чадахгүй байгаад бас учир бий.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар ярих нь илүүц биз ээ. Уг нь тэрээр З.Энхболдод хариулт өгөх маш амархан харагдаад байгаа юм. “…Энэ бичгүүдийн үнэн бодит эсэхийг шалгуулъя. Бас миний бие энэ бүхэнд оролцсон, эсвэл хууль зөрчсөн эсэхээ хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гээд л мэдэгдчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэр тэгэхийг хүсэхгүй байгаа бололтой.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ерөнхийлөгчийн хоригийн шалтгаан болсон “30 гэр бүл”-ийг тогтоож олон нийтэд мэдээлнэ гээд мэдэгдчихсэн тухай хэвлэлүүд бичиж байна. Бас л нэг хошин шог.

 

Энэ мэтчилэн дурдаад байвал У.Хүрэлсүхийн Засгийн газар багаараа баахан тааруухан нэртэй болно.

 

Засгийн газар солигдсонтой холбоотой бялуу үүгээр дуусаагүй. Зөвхөн сайд хэмээх өнгөн хэсгийн өрмөө л хуваачихаад байгаа. Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамдын газрын дарга, ТӨҮГ-ын захирал гээд зуугаар тоологдох албан тушаал халаа сэлгээгээ хүлээж байна. Магадгүй, жинхэнэ өрөм нь эд байх. Эдгээр албан тушаалд очих хүсэлтнүүд анкетаа бариад МАН дахь фракцуудыг дамжаад гүйлдэж байна. Тэр бүү хэл, 33-ын бүлэг үүнээс болж задраад “Их 10” хэмээх халаа сэлгээ, томилгоонд нөлөөтэй хэдэн гишүүний бүлэг үүсэн байгуулагджээ.

 

Ингэхээр МАН-ын Их хурал Монголын улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой нь нотлогдоно. Монголын улс төр цаашид хэрхэн өрнөх нь МАН-ын дарга хэн болохоос шууд шалтгаална. Одоохондоо У.Хүрэлсүхэд Засгийн газар байна. Эрх мэдэл бий гэсэн үг. Тэгэхээр түүнийг дагагсад олон байх нь тодорхой. Гэхдээ М.Энхболд бол яг одоо МАН-ын дарга. Могой тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн түүний гар, хөлийг үгүй хийнэ гэдэг энэ Их хурлын өмнө хийчих ажил бол биш. Т.Аюурсайхан бол тэгсгээд нэрээ татах нэр дэвшигч байж магадгүй гэх яриа МАН-ын төв байрнаас гарч байгаа. Харин Ж.Эрдэнэбат бол 32-ын бүлгийн ахлагч, гомдогсод буюу тэмцэгчдийг тэргүүлж байгаа. Тэгэхээр түүнд бас У.Хүрэлсүхээс дутуугүй хүч байна гэсэн үг.

 

Эцэст нь, МАН-ын Их хурлыг хүлээсэн хүлээлт Монголын улстөрд байна. Албан тушаал горилсон, эсвэл албан тушаалаасаа салахыг хүсэхгүй байгаа МАН-ынхан хүлээж байх шиг байна.  Уг нь эрх баригч намын дарга хэн болох нь энэ улсын ирээдүйд илүү хамаатай юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

 
 
МАН-ын Их хурал ба Монголын улс төр
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг