“Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна Кардашиан охиныхоо анхны зурийг сэтгүүлд зарна УИХ-ын дарга Вьетнам улсыг зорилоо Эмэгтэй амиа золиослогчид 10 хүний аминд хүрчээ Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар яригдсан 16 асуудал Төрийн хамгаалах байранд хүний эрх яриад ч хэрэггүй Назарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноожээ Хоёр Солонгос олимпиор нэг тугийн дор хамтдаа жагсахаар болжээ Шагай өвдсөн үед хэрхэх вэ Өнөөдөр болох зарим үйл явдал Нурууны өвдөлтийг намдаах хялбар аргууд Банкны тухай хуулийг батална Ихэнх нутгаар салхи шуургатай байна Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ
Улаанбаатар -30°
Футзалын шигшээ баг Хятадын эсрэг плейоффын тоглолт хийнэ
2017.11.7

 

Ирэх онд зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах Футзалын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Зүүн Азийн долоон орны баг энэ цаг хугацаанд Тайландын Бангкок хотод өрсөлдөж байгаа. Манай улсын шигшээ багийн хувьд Япон, Тайван, Макаогийн багуудтай нэг хэсэгт багтан өрөлдөж байгаа юм.

 

Өчигдөр тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн эсрэг хийж 6-2 харьцаатай ялалт байгуулснаар боломжоо хадгалж чадсан байна. Манай улсын шигшээ багаас Б.Мөнгөнтулга, Э.Бат-Оргил нар тус бүр 2 гоол оруулсан бол Э.Пүрэвдорж, П.Алтантулга нар тус бүр 1 гоол оруулсан аж.

 

Хэсэгтээ хоёр хожигдоод байсан манай багт энэхүү ялалт тун чухал байсан бөгөөд 3-р байранд шалгарч, плейоффын тоглолт хийх эрхээ өвөртөлжээ.

 

Тэд маргааш “В” хэсгийн дэд байранд бичигдсэн Хятадын шигшээ багтай плейоффын тоглолт хийх бөгөөд хэрвээ хожвол ирэх онд Тайванд болох Футзалын ААШТ-ийг зорих эрхтэй болох юм.  

 

Г.Баяраа

Футзалын шигшээ баг Хятадын эсрэг плейоффын тоглолт хийнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг