Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Шүүгчийн тоо нэмэгдэж, хоригдлын тоо хоёр дахин багассан
2017.11.7

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуултад Засгийн газрын гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:


-УИХ-ын гишүүний эрхийг хязгаарлаад байх уу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль хэрэгжүүлэх хүрээнд  Сангийн яам мөнгөгүй гээд төсөв хасдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар бүх байнгын хороон дээр танилцуулгаа хийгээд яваад байх уу? гэсэн асуултад Сангийн яамны мэргэжилтэн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1.8 тэрбум төгрөг тусгасан. Мөнгөний боломжтой уялдуулаад үе шаттай тусгаж байна. Тухайн салбарууд хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулаад их хэмжээний зардал хүсдэг. ХЭҮК-т  70 сая орчим төгрөг нэмэгдүүлсэн. Ийм байдлаар төсвийг тусгаж оруулж ирсэн" гэсэн хариулт өгсөн юм. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Олон жил төсөв хэрэгжүүлэхдээ бүх байнгын хороодоор яриад явдаг байсан юм. Цаашдаа бүх байнгын хороон дээр ерөнхий танилцуулга хийх арга нь буруу юм. Тэгэхгүй бол найман байнгын хороон дээр төсвөө танилцуулаад яваад байвал хэцүү. Цаашдаа ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд ажлаа явуулахгүй бол болохгүй гэлээ. УИХ-ын гишүүн  Л.Энхболд өөрийн тойрогтой холбоотойгоор Цогтцэций сумын цагдаагийн тасгийн боловсон хүчин, төсөв нэмэгдүүлэх талаар боломжтой эсэхийг асуусан юм.

 

Үүнд салбарын мэргэжилтэн  "Цогтцэций сумын цагдаагийн тасагт 30 хүн ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Гэрээт цагдаагийн тасаг тэнд ажиллаж байна. Хоёр тэрбум төгрөгийн төсөв оруулсан" хэмээлээ. Салбарын сайд Ц.Нямдорж:

 

-Үлдэгдлийн зарчмаар явж байгаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй байна лээ. Намайг явснаас хойш компьютер ч солигдоогүй байсан. Цаашдаа үе шаттай хэрэгжүүлэх бодол байна гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зардал яаж нэмэгдэж байна вэ? Яагаад ирээдүйгээсээ мөнгө аваад цалинжаад байдаг юм бэ. Цагдаагийн сурууль төгссөн мөрдөн байцаагч, журмын цагдаа нарын цалин хэд вэ? гэсэн асуултад салбарын мэргэжилтэн "Зөрчил хянан шалгах тухай хуулийн хүрээнд прокурорын ажил нэмэгдэж байгаа. Орон тоондоо багтаагаад ажиллаж байна. Орон нутгийн хувьд прокурорын орон тоо багатай. Ажлын ачааллын хувьд 100-110 прокурорын орон тоо хэрэгтэй байгаа" гэсэн хариулт өгсөн юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Шинэ хууль хэрэгжээд 3-4 сар болж байна. Шинэ хуулийн хэрэгжилтийг ажил аваад судлах ажлын хэсэг байгуулж байгаа. Судалж байж бодитой зүйл ярихгүй бол болохгүй. Зохиомлоор ачаалал их болгох зүйл яриад байсан. Хуучин шүүгч нар бүгдийг нь шийдчихэж болдог байсан юм. Одоо цаг нь болоогүй байхад эрүүгийн, захиргааны, иргэний гээд салгаад хаячихсан. Шүүх хуралд орж болохгүй болчихсон. 500-гаад шүүгч ажиллаж байна гэнэ. Одоо байгаагаа гүйцэж чадахгүй байж орон тоо нэмнэ гээд байх юм. Маш нухацтай судалгаа хийх хэрэгтэй. Нэг шүүгч дээр хэдэн хэрэг очиж байгаа юм. Шүүхийн ачаалал нэмэгдэж байна гэж орон тоо нэмэгдээд байдаг хоригдлын тоо хоёр дахин багассан байна. Тиймээс нухацтай судлах хэрэгтэй. Хуультай монголын нөхцөлийг наах хэрэгтэй. Ачаалал ихдэж байна гээд орон тоо нэмээд байвал бүтэхгүй. Үндсэн хуулийн ч асуудал бий. ШЕЗ хэрэг зөрчлийн байдлаар судалгаа хийхэд хамтарч ажиллаж болно. Тэнд вант улс байгуулагдчихсан.

 

Ийнхүү асуулт хариулт өндөрлөлөө. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Н.Энх

Шүүгчийн тоо нэмэгдэж, хоригдлын тоо хоёр дахин багассан
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг