Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс энэ онд хуралдана
2017.11.7

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

 

Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны болон Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссыг ч ойрын үед хуралдуулах шаардлагатайг тэмдэглэв.

 

ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой ч  Оросын талын гааль, татварын асуудлаас болж ахиц гардаггүй. Иймээс цаашид тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтарч ажиллая гэж Шадар сайд хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг ОХУ хүлээн авч хамтарсан судалгааны баг байгуулах болсонд тэрээр талархал илэрхийлэв.

 

Уулзалтаар ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс энэ онд хуралдана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг