44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Төсвөөс зарлага гаргалгүйгээр багш нарын цалинг 1.2 сая болгох боломжтой
2017.11.7

Гэрэл зургийг MPA.mn

 

Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго фэйсбүүк, твиттерийг хаах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад дараах гурван саналыг хүргүүлж байна.

 

-Фэйсбүүк, твиттер нь нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь их болсон тул тэдгээрийг хааж ОХУ-ын “Яндекс”, “V контакт”, БНХАУ-ын “Wechat”, “Weibao” шиг хяналттай, хэрэглэгч регистрийн дугаараар бүртгүүлдэг, бие даасан үндэсний нийгмийн сүлжээтэй болъё.

 

-Багш нарын цалинг нэмэлгүй дунд сургуулийн сурагчдаас намар, хавар тус бүр 100 мянган төгрөгийн хураамж авах эрхийг сургуулиудад өгвөл төсвөөс нэмэлт зарлага гаргалгүйгээр багш нарын цалин 1.2 сая төгрөг болох боломжтой.

 

-Төрийн албыг илүү хариуцлагатай сайн ажиллуулахын тулд бүх нийтээр ажлын зургаан өдөрт шилжих зэрэг саналыг дэвшүүлж байна.

 

Р.Дулам

Төсвөөс зарлага гаргалгүйгээр багш нарын цалинг 1.2 сая болгох боломжтой
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг