”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -13°
Баянзүрх дүүрэг 2 тонн бодис, 12,5 тонн давс цацав
2017.11.7

 

Хүйтний улирал эхэлж, цас ихээр орж байгаатай холбогдуулан дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

 

  Тухайлбал Нийтлэг Үйлчилгээний Газар-4 хариуцсан бүс буюу Хонхорын зам, Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл 1 тонн бодис, 7 тонн давс цацсан бол Нийтлэг Үйлчилгээний Газар-2 хариуцсан зам талбайдаа 2 тонн давс цацаж иргэдийг халтираа гулгаанаас сэргийлж байна. Харин НҮГ-1 тухайн бүсдээ 1 тонн давс цацсан бол, НҮГ-3 хариуцсан зам талбайдаа 2,5 тонн давс, 1 тонн бодис цацаж ажиллалаа. Өнөөдөр дүүргийн хэмжээнд нийт 12,5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна.

 

  Дашрамд мэдээлэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж, цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Баянзүрх дүүрэг 2 тонн бодис, 12,5 тонн давс цацав
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг