Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
“Өвөл амардаг” цахилгаан шаттай гүүрэн гарцнууд
2017.11.8

 

Нэг өдрийн цас нийслэлийг мөсөн хотхон болгов. Хоёр өдрийн турш орсон цас өдөр нь хайлж, мөстсөн автозам дээр урт машины түгжрээ үргэлжилж, мөсөн коток аятай болсон явган хүний зам дээр тэнцвэрээ олж ядан, тэмтчин алхах хүмүүс, шавар шалбааг цацуулан гарцан дээр зогсох хүмүүс гээд хотод цаанаа л нэг тухгүй өдрүүд үргэлжиллээ. Тэр дунд ажиглаад байхад гүүрэн гарцаар гарах иргэд их бухимдалтай байх юм. Улаанбаатар хотод таван гүүрэн гарц бий. Үйлдвэр комбинат, 120 мянгат, “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, Сансарын колонкод байрладаг. Үүний дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эх, ахмад настанд зориулсан лифттэй. Энэ гүүрэн гарцнууд өнөөдөр ямар байдалтай байгааг сурвалжиллаа.

 

“Бөмбөгөр”-ийн гүүрэн гарц. 2017.11.07

 

2014 онд 100 айл, 120 мянгат, Бөмбөгөрийн автобусны буудал дээр байрлах гүүрэн гарцнууд нь 660-900 сая төгрөгийн төсвөөр ашиглалтад орж байсан. Ашиглалтад орсон цагаасаа хойш эдгээр гүүрэн гарц олон удаа эвдэрч, гүүр нь хотойж, шат нь элэгдэж хэл ам дагуулсаар өдий хүрсэн. Мэдээж хотын хөгжил, өнгө төрхөнд нэмэр болсон төдийгүй зам гарах иргэдийг аюулгүй хөдөлгөөнд оролцуулах тустай.

 

120 мянгатын гүүрэн гарц. 2017.11.07

 

120 мянгатын гүүрэн гарц нь битүү дээвэртэй. Цас, бороо орох үед хальтиргаа гулгаа үүсэх магадлал бага байдгаараа давуу талтай. Харин 100 айлын гүүрэн гарцны давуу тал нь шатны гадаргуу нь барьцалддаг даавуун материалаар хийсэн учир халтирдаггүй. Гэхдээ гүүрэн гарцууд огцом шаттай учир хүн унаж гэмтэх аюултай. Тэр тусмаа өвлийн улиралд хальтиргаатай үед ахмад настан, хүүхэд, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад маш хүндрэлтэй байгаа нь саяны цаснаар тодхон харагдаж байлаа. 100 айлын гүүрэн гарцны тэргэнцэртэй хүнд зориулсан зам нь хэт налуу учраас явахад аюултай зам юм. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцнуудын цахилгаан шат огт ажиллахгүй байв. Харахад цахилгаан шаттай хэдий ч жилийн ихэнх сар “Лифт засвартай” гэсэн бичиг наачихаад гацдаг билэгдлийн чанартай гэдгийг иргэд хэлж байна. Энэ талаар НЗДТГ-ын Барилга хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Даваанямаас тодрууллаа. Тэрээр “Өвлийн улиралд – 5 хэмээс дээш хүйтэнд гүүрэн гарцны лифт ажилладаггүй. Зун болохоор бороо орох, лифтний эд анги эвдрэх, механик алдаа  гэх мэт асуудлаас болоод ажиллахгүй байх тохиолдол бий” гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгэхээр өвөл ажиллах боломжгүй, харин бусад улиралд эвдэрчихээд байгаа энэ гүүрэн гарцны цахилгаан шат хэнд хэрэгтэй вэ. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд тэр цахилгаан шатыг ашиглах зайлшгүй шаардлагатай байдаг.

 

Үйлдвэр комбинатын гүүрэн гарц. 2017.11.07

 

Харин 2015 онд Үйлдвэр комбинатын автобусны буудлын гүүрэн гарц ашиглалтад орсон. Гэхдээ бусдыгаа бодвол цахилгаан шат нь удаан ажилласан боловч одоо мөн л ажиллахгүй болж. Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард “Сансар”-ын шатахуун түгээх станцын автобусны буудлын гүүрэн гарц нээлтээ хийсэн. Олон улсын жишиг гэлцэж сүр дуулиантай нээгдсэн гүүрэн гарц саяны цаснаар тараа таниулав. Цахилгаан шат байхгүй ч тэргэнцэр явах зориулалтын замтай. Гэвч тэр нь цаснаар мөсөн гулгуур болж хүүхдүүд гулгаж тоглож байв. Өвлийн улиралд зам дээрх гарцаар гарахад сэрэмж хэрэгтэй байдаг. Гэтэл мөстсөн шатаар өгсөж уруудахад хөгшин залуугүй чадвар, зориг гаргах хэрэгтэй болжээ. Цас орсон даруйд цэвэрлэж, давс цацаж хальтиргааг арилгадаггүйн улмаас иргэд унах, гэмтэж бэртэх, хөл гараа эвгүй болгох тохиолдол цөөнгүй гардаг. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилготой гэж зуны улиралд тууз хайчлан нээдэг гүүрэн гарцнуудын ач тус нь ийм л байна. Иргэддээ ээлтэй, бодлоготой, ажилтай нийслэлийн удирдлагатай болохсон.

 

100 айлын гүүрэн гарц. 2017.11.07

 

 

“Сансар”-ын гүүрэн гарц. 2017.11.07

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.БААСАНДЭЛГЭР

“Өвөл амардаг” цахилгаан шаттай гүүрэн гарцнууд
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг