Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -10°
Японы бариа заслыг нэвтрүүлнэ
2017.11.8

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.



Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн ажлын түүхэн туршлагатай гэдгийг онцлоод ач холбогдол өндөр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа хэллээ. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу “Жайка”-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Мөн Амгаланд барьж буй АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дууссанд талархаж буйгаа илэрхийллээ.



Элчин сайд Масато Такаока хэлэхдээ, “Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажил ирэх 2018 оны долдугаар сард дуусна. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв. 


Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Японы уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, “Жайка”-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцав.

 

Эх сурвалж: ЭМЯ

Японы бариа заслыг нэвтрүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг