Улаанбаатар -25°
Хлоя Морец: Би барби биш учир надаас төгс зүйл хүсэх хэрэггүй
2017.11.8

Холливуудын залуу уран бүтээлч Хлоя Морец “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Бяцхан Морец хэдийнэ залуусын харц булааж чадахаар сайхан бүсгүй болжээ. Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун биз дээ.

 

-Би урлагт их эрт хөл тавьсан. Долоон настайдаа анхныхаа кинонд тоглосон. 15 настай байхдаа хэдийн би 20 гаруй уран бүтээл тоглочихсон байсан. Яаж ийм олон кинонд тоглосон гэдгээ ч мэдэхгүй явна. Миний амьдрал яг хурдан галт тэргэнд суучихсан юм шиг байна. Заримдаа хурдасгасан амьдрал минь намайг айлгадаг.

 

-Хүүхэд нас чинь зургийн талбай дээр өнгөрсөн болохоор заримдаа шаналах үе бий биз?

 

-Надад хүүхэд нас гэж байхгүй. Би ихэнх цагийг зургийн талбай эсвэл сургууль дээрээ өнгөрүүлдэг байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил сургууль дээр байх цаг эрс багассан. Би тийм ч ичимхий биш л дээ. Харамсалтай намайг хөвгүүд болзоонд урьдаггүй байсан. Заримдаа энэ бүхэн завгүй амьдралаас минь болсон мэт санагддаг. Яагаад надад хөгжилдөх цаг зав байдаггүй юм бэ хэмээн их боддог байлаа. Би мөрөөдлийнхөө төлөө энэ замыг сонгосон. Би энэ бүхнийг эрт ойлгосондоо баярлаж явна. Залуудаа амжилтад хүрвэл чи ирээдүйд санаа зовох хэрэггүй.

 

-Тоглосон кинонуудыг чинь үзэхээр Морец их хүйтэн санагддаг. Тоглож буй киноны сонголтыг чинь харахаар цус, аллага, өшөө хонзонгийн сэдэвтэй байдаг?

 

-Миний гадаад төрх тийм ч этгээд биш л дээ. Бусадтай адилхан. Миний ааш зан эдгээрт тохирдог учир намайг уран бүтээлдээ тоглуулж байсан хэмээн олон найруулагчаас сонссон.

 

-Өсвөр насны охинд энэ бүхэн дарамттай санагддаг уу?

 

-Тиймээ, дүрдээ бэлдэж байх үедээ би аймшгийн кино үзэж, цуврал алуурчдын талаар судлах болдог. Энэ бүх сөрөг мэдээлэл надад хэцүү байдаг. Мөн би дээрх шиг төрлийн киноны үеэр хэзээ ч цэвэрхэн хувцас өмсдөггүй. /инээв/

 

 

-Мэдээж хэрэг дэлгэцэн дотор ч гэсэн одоо байгаа шиг үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг байх?

 

-Тиймээ би алдаа гаргахаас эмээдэг төрлийн хүн. Гэхдээ явцын дунд энэ бүхнээс татгалзаж эхэлсэн. Барби эсвэл хүүхэлдэй л төгс. Харин хүн төгс байх нь утгагүй хэрэг гэдгийг би эрт ойлгосон. Би барби биш учир надаас төгс зүйл хүсэх хэрэггүй.

 

-Холливуудын алдартнуудаас хэн таалагддаг вэ. Үлгэр дуурайлал авдаг эрхмийнхээ талаар?

 

-Жүжигчин Николь Кидман болон Эмма Уатсон нар. Эдгээр бүсгүйчүүд надад таалагддаг. Би 40 нас хүрсэн ч Кидман шиг үзэсгэлэнтэй бас давтагдашгүй байх болно. Харин Эмма бол миний атаархлыг үргэлж төрүүлдэг. Би “Харри Потер” кинонд тоглохыг мөрөөддөг байлаа. Харамсалтай нь энэхүү мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Би хүүхэд байхаасаа л “Араатан ба гоо үзэсгэлэн” үлгэр болон хүүхэлдэйн киноны жинхэнэ шүтэн бишрэгч байсан.

 

-Хоёулаа жоохон хувийн амьдралын талаар ярилцъя. Сүүлийн үед чамайг тойрсон элдэв шуугианууд их гарах боллоо?

 

-Тиймээ. Миний хувийн амьдрал бусдын амьдралыг татах болсон. Сайн мэдэхгүй юм. Талархах эсвэл бухимдах эсэхээ.

 

-Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэмтэй эргэн нийлсэн. Та хоёрын харилцаа сайн биз дээ?

 

-Маш сайн байгаа.

 

 

-Яагаад та хоёр салсан юм бэ?

 

-Үл ойлголцол. Шахуу ажлын хувиар нөлөөлсөн байх.

 

-Бруклин олон фэнтэй. Болзооны мэдээний дараа чамайг олон нийтийн сүлжээгээр заналхийлэх болсон?

 

-Тиймээ үнэхээр инээдэмтэй. Интаграм, фэйсбүүс зэргээ нээхэд л баахан сүрдүүлгийн зурвас. Заримдаа би фэнүүдийг гайхдаг. Бид тоглоом биш. Бидэнд ч гэсэн сэтгэл зүрх бий гэдгийг мартах учиргүй. Саяхан нэг охин над руу залгаад Бруклинээс салахгүй бол ална хэмээн заналхийлсэн. Би их гайхсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Хлоя Морец: Би барби биш учир надаас төгс зүйл хүсэх хэрэггүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг