Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Сургууль, цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч гардуулав
2017.11.8

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Агаарын бохирдолтой тэмцэх явдал нь нэлээн өргөн хүрээтэй асуудал. Гадаад орчны агаарын чанарыг сайжруулах нь урт удаан  хугацааны, маш их хэмжээний хөрөнгө шаардсан ажил. Мэдээж агаарын бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, автомашинаас гарч буй утааг шүүх, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах гэх мэт олон арга  хэмжээг авч ажиллаж байгаа. Үүний хажуугаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг  нэн түрүүнд хийх шаардлагатай. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг хийх нь ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй нэг хэлбэр бол дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажил юм. Энэ жил 1100 ширхэг дотоод  орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг сургууль, цэцэрлэгт суурилуулж байгаа юм. Дүүргүүдийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт мөн энэхүү төхөөрөмжүүдийг өгч байна. 80 м2 талбайг цэвэршүүлэх чадалтай төхөөрөмжийг суурилуулснаар хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах боломжтой боллоо. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулахын тулд бие даасан халаалттай уурын зуухуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж байгаа. Энэ жил 39 дүгээр сургууль болон нэг цэцэрлэгийн барилгыг төвлөрсөн дулаанд холбосон” хэмээн онцоллоо.

 

Улаанбаатар хотод өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол өөрөөр хэлбэл нарийн ширхэгт тоосонцор PM2.5 150-500 мкг/м3, азотын давхар ислийн хий 50-100 мкг/м3, хүхрийн давхар ислийн хий 40-10 мкг/м3 байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрдэг.  Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил, 0-5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэгт үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог байна. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаанд, сургууль, цэцэрлэг, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрөөрдөг. Тиймээс холбогдох байгууллагуудын судалгаанд үндэслэн НЗДТГ Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Сургууль, цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч гардуулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг