Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Хүүхдэд ээлтэй байгууллагаар Имарт хайпермаркет шалгарлаа
2017.11.9

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн бизнесийн байгууллагаар Имарт хайпермаркет шалгарлаа

 

 

“Хүүхдэд ээлтэй бизнес” сэдэвт сургалт, семинар өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Имарт сүлжээ их дэлгүүрийн хамтран зохион байгуулсан уг сургалтад бизнесийн ямар ч үйл ажиллагаа явуулсан тэр нь хүүхдэд ээлтэй байх ёстой талаар мэргэжлийн хүмүүс гаднын болон өөрийн орны сайн жишээнд тулгуурлан бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, саналаа солилцсон юм.



Бизнес утгаар нь өгүүлбэл манай дотоодын зах зээлийн гуравны нэг хувь нь хүүхэд. Хүүхдүүдийн ар гэрийнхнийг нь оруулбал 60-70 хувийг эзлэх том зах зээлийн тухай ойлголт.


“Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд хүүхэд, гэр бүлийн асуудлыг ёсзүйн зарчимдаа тусгасан байдаг. Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийг дэмжих үүргээ бизнесийн ямар ч байгууллага ЗААВАЛ биелүүлдэг байх хэрэгтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх Ж.Сүнжидмаа хэллээ.  



НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци 1989 онд батлагдсан бөгөөд энэ конвенцэд дэлхийн хамгийн олон орон нэгдэн орсон байна. Манай улс ч 1990 онд нэгдэн орж, Хүүхдийн төлөө “За” гэж хэлжээ.



Сургалтад Имарт дэлгүүр болон Азхур, Интерном, Хүннү молл, Номин, Оргил сүлжээ их дэлгүүр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Манай үйлчилгээний байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон. Азхур, Интерном дэлгүүрүүд хүүхэд зориулсан тусгай тасагтай болсныг дурдах хэрэгтэй.



НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагаар Имарт сүлжээ их дэлгүүрийг шалгаруулжээ.


 

Тус их дэлгүүр хүүхдийн ор, хүүхдээ хөхүүлж суух буйдан болон хүүхдийнхээ хоолыг халааж өгөх гал тогооны хэрэгсэл бүхий тохь тухтай Хүүхэд хуурайлах өрөөтэй. Хүүхдийнхээ солих живхийг мартсан бол дэлгүүрийн үйлчилгээний төвөөс нэг ширхэг живх өгдөг юм байна.



Мөн баасан гараг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж эрүүл хооллолтыг дэмжих сургалт явуулдаг. Сургуулийн өмнөх насны үйлчлүүлэгч хүүхдүүдэд зориулсан энэ сургалтаар тэдэнд төрөл бүрийн жимс амтлуулж, жимс бүрийн онцлог, эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг тайлбарлаж өгнө. Эцэст нь дэлгүүрээс хүүхдүүдэд бие даан өөрийн эрүүл мэндэд тохирсон хүнсийг худалдан авах эрхийн бичиг өгдөг юм байна.

 

Эх, хүүхдэд ээлтэй Имартын үйлчилгээг бизнесийн бусад байгууллагын төлөөлөл болох компанийн захирал, менежерүүдэд танилцууллаа. Тус дэлгүүрийн хоёр давхарт тоглоомын төв байх бөгөөд аав, ээжийгээ дэлгүүрээр явахад хүүхэд тоглоомын төвд цагийг зугаатай өнгөрүүлэх тохь тухтай орчныг бүрдүүлжээ. Тоглоомын төвдөө долоо хоног бүрийн лхагва гаригт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй тоглуулдаг нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна. Имарт сүлжээ их дэлгүүр хороолол дахь салбартаа ч мөн адил хүүхдэд ээлтэй, тохь тухтай орчныг бүрдүүлсэн байна.


 

“Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсан манай дэлгүүрийн жишээг Монголын үйлчилгээний салбарынхан бүгд нэвтрүүлбэл бизнесийн салбарт нэгэн сайн жишиг тогтож, хүүхдийн төлөөх сайхан үйл болно” хэмээн Имарт их дэлгүүрийн маркетингийн менежер С.Номин-Эрдэнэ бусад аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.

 

”Бизнесийн салбарт эхлүүлсэн Имартын сайн жишгийг үйлчилгээний бусад байгууллагынхан ч анхааралдаа авч, хэрэгжүүлэх боломжтойг мөн үеэр онцолж байв.
 

Хүүхдэд ээлтэй байгууллагаар Имарт хайпермаркет шалгарлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг