”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -13°
Х.Баттулга:Би хийх ажилгүйдээ хориг тавиагүй
2017.11.9

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Яагаад бүхэлд нь хориг тавьж  байна вэ? АН-ын бүлэг 55 тэрбум төгрөгийг эсэргүүцэж байгаа. Нэг удаад мөнгө олгох нь үргүй зардал. Бидэнд бэлэн мөнгө олгоод салхинд хийсгэсэн туршлага байгаа.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-2008-2012 оны УИХ гэнэт олсон орлогоо иргэн бүрт тараасан. Тиймээс энэ алдаагаа давтаж болохгүй. Төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөг олгох нь хууль бус юм. ОУВС-тай цалин нэмэхгүй гэж гэрээ байгуулсан. Тиймээс ОУВС-гаас нууж, нөхөн олговор маягаар олгож байна. Энэ онд  611 тэрбум төгрөгийн гэнэтийн орлого олсон.

 

55 тэрбум төгрөгийг төсвийн ерөнийлөн захирагч нарт хуваарилсан байсан. Тухайлсан заалт байхгүй.  Тухайлбал Ерөнхийлөгчийн тамгын газрын 49 албан хаагчийн өндөр албан тушаалтнуудыг нь хасаад  төсөвлөжээ. Тиймээс бүхэлд нь хориг тавьсан. Дээр нь энэ хууль зөрчсөн төсвийн тодотгол.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Хоёр удаа хориг тавилаа. Хориг тавьсанаас болоод ажил хойшлоод байна.  Ямар шалтгаанаар хориг тавьсан бэ? Бид ард түмэндээ сайхан харагдахаас гадна дэлхийд сайхан харагдмаар байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Хийх ажилгүйдээ би хориг тавиад байгаа юм биш. Болохгүй зүйл байгаа учраас хориг тавьсан. Ч.Хүрэлбаатарт онцгой нөхцөл байна. Олон удаа УИХ-д суусан, олон удаа сайд болж байсан. Би УИХ-д гурван удаа сууж, хоёр удаа сайдын алба хашиж байсан. Бизнесийг тэлэх бодлого явуулахаар хаалт хийгээд байсан. Өнөөдөр Тавантолгой дээр бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Энэ бол бүлэглэлийн төлөөлөл хүн. Тиймээс харамсаад Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан.

 

Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа бусад хүмүүсийн анкет бүгд дээд боловсролтой. Халамжийн бодлого  бидэнд юу авчирсан бэ. УИХ-д сууж байгаа хүмүүс ард түмнээ бодож болоогүй юм уу. 55 тэрбум гэдэг их мөнгө. Наанадаж, дутагдаад байгаа цэцэрлэгээ барих хэрэгтэй. Бизнесийн салбараас гарсан УИХ-ын гишүүд зөндөө байгаа. “Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад босоод ирлээ. УИХ-аараа МАН-ын бүлгийн шийдвэрээ эргэж хараач ээ. Уул уурхайгаар баяжсан бүлэглэл Монголыг атгасан байгаа. Тийм учраас хоёр удаа хориг тавьсан. 55 тэрбум төгрөг өнөөдөр их мөнгө үү.

 

ҮАБЗ одоо хуралдана. Аюулгүй байдлын зөвлөл өргөн хүрээтэй хуралдана. Шинэ оноос өмнө хаалттай хуралдана. Ч.Хүрэлбаатар дээр буруу шийдвэр гаргасан шүү. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хуульзүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан энэ оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн хуулийг зөрчсөн зүйл байгаагүй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Х.Баттулга:Би хийх ажилгүйдээ хориг тавиагүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг