Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Нүүрс ба Төсөв
2017.11.9

 

Манай нүүрс экспортын уурхайнуудын хүчин чадал жилд 100.3 сая.тн, тээврийн хүчин чадал 48 сая.тн (2017 оны 6-р сарын экспортоор баримжаалахад) байна.

 

Худалдаа буюу экспорт энэ жил 32 сая.тн -д хүрнэ. Доорх экспортын графикаас харвал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нүүрсний экспорт сард 2 сая.тн болж, эрс буурчээ. Энэ нь сар бүр 330.7 тэрбум төгрөгийн борлуулалт, 55 тэрбум төгрөгийн татварын орлого алдсан үзүүлэлт юм. Дашрамд дурьдахад манай 30 мянган багшийн сарын цалингийн төсөв 14.5 тэрбум төгрөг байдаг билээ.

 

График 1: Нүүрсний экспорт

 

 

Эрэлт байсан уу байсан. Бүр 150 км урт цуваа үүссэн эрэлт одоо ч байна. Экспорт буурсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн урд хөрштэй бий болгосон таагүй харилцаанаас үүдсэн нүүрсний "дипломат хориг". Энэ нь Coal Mongolia-2017 чуулганы үеэр илт мэдрэгдсэн юм. Чуулганд жил бүр оролцож, хамтын ажиллагааны санал тавьдаг Хятадын элчин сайд оролцохоос татгалзсан, илтгэл тавихаар төлөвлөж, зочид буудал, онгоцны билетээ захиалсан Ганц модны боомтын захирагч, Хятадын үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны болон бусад төрийн өмчит компаниудын төлөөллийг засгийн газраас нь Монгол руу явахгүй байхыг сануулж, визийг нь цуцалсан зэргээс манай улс урд хөрштэйгөө ямархан хөндий харилцаатай болсныг шууд ойлгож болно.

 

2018 ОНЫ ТӨЛӨВ

 

Ирэх жил экспортыг 28 сая.тн-оор, дундаж үнийг 43 ам.доллароор төсөвт тусгасан байна. Шуудхан хэлэхэд дэндүү чамлалттай, уурхайнуудынхаа хүчин чадлын дөнгөж 28%-ийг л ашиглана, тэгээд хямд үнэтэй түүхий нүүрс л зарах төлөвлөгөө.

 

Гэхдээ энэ нь нүүрсний "дипломат хориг"- той үед том төлөвлөгөө ч байж мэдэх юм.

 

Манай улс 2017 оны эхний 9 сарын дүнгээр нүүрсээ дунджаар 67.5 ам долларын үнэтэй экспортолсон. Үүнд Энержи Ресурсын 130-150 ам долларын үнэтэй баяжуулсан нүүрс дундаж үнийг дээш нь татахад нөлөөлсөн. Фенвэй Энержи болон Платц зэрэг нэр хүндтэй судалгааны байгууллагуудын Coal Mongolia-2017 чуулганд тавьсан прогнозоор бол ирэх жил коксжих нүүрсний үнэ тогтвортой, эрэлт манай гол зах зээл болох Бугат болон Тангшанд жилдээ 5-10 сая тонноор дутагдах таамаглал бий.

 

ГАРЦ: 

  • Ерөнхийлөгч урд хөршид айлчлал хийж, харилцааг зөөлрүүлэх, худалдааг сайжруулах алхамыг яаралтай хийх
  • Таван Толгойгоос Гашуун Сухайт чиглэлд тавих төмөр замыг хурдан барьж, ашиглалтанд оруулах
  • Борлуулалтын 1 цонхны бодлого баримтлах буюу угааж баяжуулсан нүүрсний үнийг суурь болгож, түүхий коксжих нүүрсний үнийг тогтоох индекстэй болох, ингэснээр нүүрсийг түүхийгээр хямд гаргаж, тонн тутмаас доллар цохьдог дарга нарын бизнес хаагдана. Төсвийн орлого ч нэмэгдэнэ.

 

ХҮРЭХ ҮР ДҮН: 

 

Дээрх алхамыг хийснээр 2018 онд төлөвлөснөөс нэмж 20 сая.тн илүү нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Энэ нь төсвийн орлогыг одооны төлөвлөснөөс 660 орчим тэрбум төгрөгөөр, экспортын орлогыг даруй 1.62 тэрбум ам доллар буюу 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Багш, эмч, төрийн албан хаагчдынхаа цалинг нэг дахин нэмэх боломж бий болно.

 

Эдийн засагч Л.Наранбаатарын өгүүлэл

Нүүрс ба Төсөв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг