Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Улаанбаатар -28°
“Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” сургалт зохион байгууллаа
2017.11.9

 

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

 

Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын дарга О.Алтансүх, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий нар болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгаалын чиглэлээр чадавхжуулах, тэдний үүрэгт ажлын чиглэлийн дагуу хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх арга зүй өгөх, шинээр гарсан хууль тогтоомжуудаас гэр бүл, хүүхдийн холбогдолтой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, чиглэлийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулна гэж үзжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Д.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Б.Батзориг, Улсын  Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Г.Оюунболд нарын гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын болон дагалдан гарсан журмууд,  Зөрчлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан эрхзүйчид тус сургалтын чиглүүлэгч багшаар ажиллах аж.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрх, хамгааллын холбогдолтой хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх явцад дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтануудын  ойлголт хандлага нэмэгдэж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” сургалт зохион байгууллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг