Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн Эд Ширан сүй тавьжээ Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг олимпт орно Турк, Сирид цохилт өгч эхэллээ Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье Монгол Улс дундаж орлоготой орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
Улаанбаатар -32°
Цэцэрлэг, сургуулийн багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгоно
2017.11.9

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхээр гурван сарын турш тэмцэж буй. Тэдний тэмцэл үр дүнд хүрсэн гэдгийг Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээллээ. Тэдний өгсөн мэдээллээр энэ ондоо багтааж, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдад 516 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох юм байна.

 

 Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Бид тэмцэл хийж, нааштай үр дүн гаргаж чадлаа. Энэ онд багтааж СӨБ болон ЕБС-ийн багш ажилчдад 516 000 төгрөг өгнө гэсэн албан ёсны хариуг БСШУСЯ-наас өглөө. 2018 оны нэмэгдлээр бид цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлж, багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн мэдээллийг өглөө.

 

Багш нар 2017 онд үндсэн цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлагыг тавиад байсан. Гэвч ОУВС-тай хийсэн тохирооны дагуу энэ онд цалин нэмэх боломжгүй гэсэн хариуг Засгийн газраас өгөөд буй. Тиймээс урамшуулал, нэмэгдлийн зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх шаардлага тавьж, зорилгодоо хүрсэн гэдгээ Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэв.

 

ЕБС, СӨБ-ын багш, ажилчдад олгох 516 мянган төгрөгийг ирэх 11, 12 дугаар сарын цалин дээр нь нэмж өгөх юм байна.

 

Төрийн яамдтай хэлэлцээ хийж, тохиролцсон учраас багш нар ажил хаяхгүй гэдгийг энэ үеэр мөн мэдэгдэв.

 

Б.Энэрэл

Цэцэрлэг, сургуулийн багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 21, Ням гараг