44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ”Бүргэдчин охин”-той уулзлаа
2017.11.9

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ.

 

10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн байна.

 

“Бүргэдтэй анчин” маш сайхан кино болсон байна лээ. Дүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэллээ.

 

-Эмэгтэй хүн ямар агуу хүч тэнхээтэй, эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг миний дүү дэлхий ертөнцөд харуулж, улсынхаа нэрийг таниулж байна. Дүүдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Эрэлхэг зоригтой охин өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Ерөнхий сайдын мэндийг хүргээрэй гэлээ.

 

Эмч болох мөрөөдөлтэй. Гэсэн ч кинонд тоглосных нь дараагаар түүнд Харвард болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Кинонд тоглох хэдий сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ гэж Н.Айшолпан охин Ерөнхий сайдад ярилаа.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баделхан нар байлцсан бөгөөд тэд Айшолпан охины нэр хүндээр “Бүргэдийн баяр”-ыг зорьж ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, казах айл өрхүүд охидоо бүргэдчин болох сонирхолтой болж байна гэдгийг хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ”Бүргэдчин охин”-той уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг