”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -13°
Монгол Улсын Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа
2017.11.9

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа

 

 

Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. 

 

 

Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт хүслээ.

 

Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд дэлхийн аварга болсон нь том амжилт.  Улам сайжруулж олимпоос медаль авахыг ерөөлөө. Тэрээр “Сагсан бөмбөгийн 3х3” төрөлд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй ярилцлаа.

 

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг чансаагаараа 160 гаруй байраар урагшилж дэлхийд 28 дугаарт эрэмбэлэгдэх болсон байна. 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилца хэлтсээс мэдээллээ

Монгол Улсын Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг