Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Ч.Хүрэлбаатар: Төмөр замын зээлийн хүү 55 тэрбум шүү, Ерөнхийлөгч өө
2017.11.9

 

Төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор 2017 оны төсвийн тодотголд 55 тэрбум төгрөг тусгаж, УИХ баталсан. Гэвч Ерөнхийлөгч 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь хэмээн хориг тавьж, УИХ-аар хэлэлцүүлэв.

 

Энэ үеэр Ерөнхийлөгч “Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач” гэж Сангийн сайдад хандав.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуд нь “Ерөнхийлөгч өө, Гашуунсухайтын төмөр замын зээлийн жилийн хүү 55 тэрбум шүү” гэсэн товч бөгөөд тодорхой хариултыг өгөв. Мөн тэрбээр “Гашуунсухайт руу явсан төмөр зам холболтын цэгээсээ 20 км зөрсөн. Өндөржилтөөр зургаан давхар байшинтай тэмцэх хэмжээг алдчихсан. Үүнийг авахад Хөгжлийн банкнаас 220 сая доллар гарсан байгаа. Жилийн 7.3 хувийн хүүтэй. Зөвхөн хүүнд нь бид жилд 55 тэрбум төгрөг төлж байгаа. Овоолоод босгосон даланд төлж байгаа мөнгөний хүү” гэсэн хариултыг Ерөнхийлөгчид өглөө.

 

 

Б.Энэрэл 

Ч.Хүрэлбаатар: Төмөр замын зээлийн хүү 55 тэрбум шүү, Ерөнхийлөгч өө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг