Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
НҮБ: Йемений бүслэлтийн улмаас аймшигт өлсгөлөн нүүрлэнэ
2017.11.9

 

Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчин Йеменийг бүслэлтэнд байлгаж байгаа нь сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй их өлсгөлөн, олон сая хүн амь насаа алдах нөхцөлд хүргэх гэнэ. Энэ талаар  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок мэдэгджээ.

 

Йемений босогч-хуситууд Эр-Рияд руу баллистик пуужин харвасны хариуд Йемений бүхий л далай, агаар, газрын боомтуудыг хаах шийдвэрийг эвслийн командлал 11 дүгээр сарын зургааны өдөр гаргасан юм.

 

Тэгвэл энэ шийдвэрээс ч өмнө, бүслэлт эхлэсэн эхний өдрүүдэд л Йемений оршин суугчид ноцтой хохирол амссан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохицуулах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Тодруулбал, түлшний үнэ 60 хувь, харин ахуйн хий 100 хувиар өсчээ. Одоогийн байдлаар Йемен улс нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг гадны улс орнуудаас импортлон авдаг, харин ийнхүү бүслэлтэнд орсноор өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулжээ.

 

Эргэн сануулахад, 2014 оноос хойш Йеменд босогч хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй Абд Раббо Мансурын засгийн газар хооронд сөргөлдөөн үргэлжилж байгаа. НҮБ-ын мэдээллэснээр сөргөлдөөн үүссэнээс хойш 5000 гаруй хүн амиа алджээ.


Б.Энэрэл

НҮБ: Йемений бүслэлтийн улмаас аймшигт өлсгөлөн нүүрлэнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг