Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Ц.Мөнхтуяа: 516 мянган төгрөг авч байгаа тул энэ онд ажил хаялт зарлахгүй
2017.11.9

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас гурван сар үргэлжлээд байгаа тэмцлийнх нь талаар тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Засгийн газар багш нарт нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Үүн дээр үр дүнгийн урамшуулал нэмэгдээд 516 мянган төгрөг олгохоор болж байгаа юм байна. Өмнө нь үр дүнгийн урамшууллыг хэрхэн олгодог байсан бэ?

 

-Өмнө нь багш нарт үр дүнгийн урамшуулал гэж өгдөг байсан ч ялгавартай олгодог байсан. Маш их шалгуур давж, олон материал бүрдүүлж байж авдаг байсан. Энэ удаад үр дүнгийн урамшуулал 216 мянган төгрөгийг бүгдэд нь ямар ч цензургүйгээр өгч байгаа. Энэ нь бидний тавьсан шаардлагын үр дүн.

 

2017 онд 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул үндсэн цалинг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц урамшуулал олгохыг шаардсан. Энэ шаардлагын үндсэн дээр Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал 45 хувь 216 мянган төгрөг энэ сараас эхлэн багш нарын гар дээр очихоор боллоо.

 

-Багш нар есдүгээр сард ажил хаялт зарласан. Тухайн өдрийн цалингаа нөхөж авна гэж байсан. Энэ юу болсон бэ?

 

-Тэр өдрийн цалинг энэ сарын цалин дээр нөхөж олгох болно БСШУС-ын сайдын тушаал гарсан.  

 

-Энэ сарын 13-нд багш нар ажил хаяна гэж байсан. Одоо энэ шийдвэр хэвээр байна уу?

 

-Энэ шийдвэр багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны шийдвэр биш. ҮЭХ-ны шийдвэр. 

 

-Цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт,  тэмцэл дахин хийх үү?

 

-Бид энэ онд цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардсан. Энэ  сар болон ирэх сард багтан 516 мянган  төгрөг багш нарын цалин дээр нэмэгдэж орох тул бид энэ онд ажил хаялт зарлахгүй.  Харин 2018 оны төсөв дээр бидний цалинг нэмэгдүүлэхийг дахин ярилцах болно.

 

Р.Дулам

 

Ц.Мөнхтуяа: 516 мянган төгрөг авч байгаа тул энэ онд ажил хаялт зарлахгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг