Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Эрүүл мэндийн даатгалын санг ЭМ-ийн сайдын мэдэлд шилжүүллээ
2017.11.9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төсөл, холбогдох хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Эрүүл  мэндийн даатгалын санг бие даалгаж, ХНХ-ын сайдын багцаас салгаж, ЭМ-ийн сайдын харъяанд оруулах талаар саналд гишүүд нухацтай хэлэлцлээ.  

 

УИХ-ын гишүүн Х.Баатарбилэг:

 

Эрүүл мэндийн сайд, ХНХ-ын сайд нар зөрчилтэй байр суурьтай орж. Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа биш. Эрүүл мэндийн эрсдлээс өөрсдийгөө даатгаж байгаа асуудал. Үүнийг бие даалгах гэдэг дээр байр суурь нэг байгаа. ХНХЯ-ны дэргэд байлгаж болохгүй бол тусдаа агентлаг байгуулж болно.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Засгийн газар олонхийн саналаар оруулсан учир үг хэлэх хэцүү байгаа. ХНХ-ын сайдын багцад байснаар үр дүнгүй гэж хэлж байна. Би ХНХ-ын сайдаас нь санал авахаа байг гэхэд гурван талын хөрөнгийн асуудал болоод байгаа. Гурван талтаас саналаа аваад ороод ирэхэд болно. Цаашдаа бид нийгмийн даатгалын багц хуулийг он гараад барина. Энэ хүрээнд шийдвэл ямар вэ? Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ХНХ-ын сайд ахалдаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг ЭМ-ийн сайд ахлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өнөөдөр өрхийн эмнэлэг 3400 хүн үздэг, 16 цаг гээд тардаг. Зүрхний бичлэгийн автомашин байхгүй. Уг нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв хэлбэрээр явуулбал эмч ч, өвчтөн ч, салбар нь ч сэтгэл хангалуун байх ёстой юм. Харамсалтай нь манайх мөнгөний нүхээр харсан учир салбар нь доголдсон. Өнөөдөр эрүүл мэндийн санг хэнд өгөх вэ гэж ярих биш эрүүл мэндийн чанар яаж сайжрах талаар ярих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Я.Содбааатар:

 

-Эрүүл мэндийн даатгалын хуулин дотор олон асуудал орсон. Харамсалтай нь сүүлийн хоёр жил хэрэгжээгүй. Үйлчилгээний чанар стандарт мэдрэгдэхгүй байгаа. Би Эрүүл мэндийн даатгалын сан ЭМ-ийн сайдын дэргэд байх хэрэгтэй гэж бодож байна.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна. 

Н.Энх

 

Эрүүл мэндийн даатгалын санг ЭМ-ийн сайдын мэдэлд шилжүүллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг