Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -10°
Хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ
2017.11.9

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм. 

 

Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар  сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм.

 

Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд олгоход Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд 76,1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд  эхний хагас жилийн эцэст Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4-4,5 хувийн  өсөлттэй гарч, энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.

 

Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 

Хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг