Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
МАН амлалтаа хэрэгжүүлэх үү, царцаах уу?
2017.11.10

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн жилийн мөчлөг энэ оноор дуусгавар болж, эрх баригчид амлалтаа хэрэгжүүлэх аянд хүссэн, хүсээгүй шилжлээ.  Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсөв, санхүүгийн сахилга батыг тогтоон, чанд мөрдөж, эдийн засагтаа эерэг дохио авчирсан гэж эрх баригчид сонгогдсон тойрог, явсан газар  бүртээ тоть мэт давтаж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засагт гарсан эерэг дохиог мэдрээгүй иргэд ирэх жил, ирээдүйд  сайн үр дүн нь ирээсэй гэж ханцуйндаа залбирахаас цаашгүй. Ер нь аль ч парламентад эрх баригчид сайн нэртэй байдаггүй ч амлалтаа хэрэгжүүлэхгүй улстөржиж, албан тушаалын төлөө дотоодын дажин үүсгээд байгаа нь МАН-ын рейтэнгийг навс унагаад байгаа. Эдийн засаг сэргээгүй байхад эрх баригчдын Засаг нэг хөрвөөд байна. Намаа биш улсаа бодно гээд байсан тэр өдрүүдийн амлалт сонгуулийн ялалт, ялагдалтай нь зэрэгцээд салхинд хийчихсэн.

 

Гэхдээ ирэх жилүүд эрх баригч хүчин МАН-ын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хариуцлагатай үе.  Сөрөг хүчин АН-аас эхлээд эвсэл холбоод, олон нийт МАН-ын сонгуулийн амлалтыг шаардаад эхэлсэн. Багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг бус нийтэд нь олгох шийдвэрээсээ эргэж буцаж байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна.  Гэхдээ энэ онд ч, ирэх жилүүдэд ч ОУВС-тай тохирсон гэрээний хүрээнд цалин нэмэх нь эрх баригчдад “хориотой”, басхүү  мөнгө байхгүй гэсэн тайлбарыг хийж, нэг удаагийн нөхөн олговор олохоор тусгасан. Энэ оны төсвийн тодотголд Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн нөхөн олговорт 55 тэрбум төгрөг тусгасныг Ерөнхийлөгч эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж хориг тавьсан хэдий ч парламент хүлээж аваагүй. Ямартай ч  ирэх хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор шийдвэрлэсэн, хүүхдүүд ямар цэцэрлэг, сургуулиа тасдан, эсэргүүцэл зарлахгүй гэдгийг эрх баригчид сайн мэдэж байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулахаар зорьж багйаа юм билээ. Энэ зорилтын хүрээнд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төсөвлөснийг сөрөг хүчин  “Эдийн засаг хүндрэлтэй үед эргэж өгөөжөө өгөхгүй. Энэ мөнгийг ажлын байр бий болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийг концессоор бариулж болно” хэмээн шүүмжилж байгаа юм.

 

 Ирэх онд “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байгаа. Мөн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна. Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор 56.2 тэрбум төгрөг төлөвлөсөн.  Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэх хүрээнд төсөвлөсөн дээрх асуудалд сөрөг хүчин эсрэг байр сууринаас хандаж,  ирэх оны төсвийг халамжийн төсөв боллоо гэж үзэж байгаа. Сөрөг хүчний зүгээс  төрийн албан хаагчдад урамшуулал олгох бус цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Тэгээд ч эдийн засагт гарсан эерэг үзүүлэлт нь эрх баригч хүчний сайных бус олон улсын зах зээлд уул уурхайн ашигт малтмалын үнэ өссөн нь манайд эергээр нөлөөлсөн. Харин өнөөдөр олсон орлогынхоо хэрээр зарцуулах бус өсгөх, үржүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчний зүгээс тавьж байна лээ.

 

Ирэх оны төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг хуультай. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэн батална.

 

Ямартай ч эрх баригчид амлалтаа намын тамгаас төрийн тамгатай цаасан дээр сийрүүлэн батална. Харин  энэ арга хэмжээнүүд ирэх жилүүдэд хэрэгжих үү, царцах уу гэдэг өөрсдөөс нь хамаарах асуудал. Тэгээд ч ирэх жилүүдийн өнгө эрх баригчдын хувь заяанд ч хамаарах болохоор эдийн засаг илүүтэй сэргэнэ гэж найдъя. 

Н.Энхлэн

МАН амлалтаа хэрэгжүүлэх үү, царцаах уу?
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг