Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -15°
Хөрөнгийн биржийн түүхэнд ”Айтүүлс” ХК-ийн IPO рекорд тогтоолоо
2017.11.10

 

Монголын хөрөнгийн биржээр 17 компани IPO хийж байсан түүхтэй. 18 дахь компани нь мэдээллийн технологийн салбараас хөрөнгийн зах зээлийн анхдагч тоглогч болж орж ирсэн "Айтүүлс" ХК байлаа.

 

Хамгийн сүүлд 2016 оны нэгдүгээр сард "Монгол шуудан" ХК санал болгосон хувьцаанаасаа хоёр дахин их захиалга авч, нийт 382 иргэн, аж ахуй нэгж оролцож байсан бол, өнөөдөр /2017.11.10/ анхдагч арилжаа нь хаагдаж буй "Айтүүлс" ХК анхдагч саналаасаа гурав дахин их буюу бараг дөрвөн тэрбум төгрөгийн захиалга авснаар хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, 1074 иргэн, аж ахуй нэгж оролцож, 3.978.999.600 төгрөгийн захиалгатайгаар биржийн арилжааг хаажээ. Анхны IPO мөнгөн дүнгээр ийнхүү рекорд тогтоосноос гадна хамгийн олон хүн оролцсон гэдгээрээ мөн биржийн анхдагч болоод байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн их ашиг өгдөг, өндөр үнэлгээтэй эхний 10 компанийн долоо нь IT салбарынх байдаг. Тэгвэл Монгол Улсад анх удаагаа мэдээллийн технологийн компани IPO хийсэн нь ийнхүү цойлсон амжилт үзүүлж, монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, ирээдүйг бодитоор үнэлж буйгаа харууллаа.

 

Энэ талаар "Бусад жижиг компаниудад "Айтүүлс"-ийн жишээгээр шинэ төслийнхөө санхүүжилтыг хөрөнгийн биржээс босгох сонирхлыг өдөөж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой" гэж эдийн засагчид дүгнэсэн. Үнэхээр ч мэдээллийн технологийн "Айтүүлс" ХК-ийн цаашдын үйл ажиллагаа нээлттэй, бидний нүдэн дээр өрнөх тул хувьцаа эзэмшигчид үйлдвэрлэл, уул уурхай эрхэлдэг компаниудаас илүү эрсдэлгүй, ирээдүйтэй гэж харсан биз.

Хөрөнгийн биржийн түүхэнд ”Айтүүлс” ХК-ийн IPO рекорд тогтоолоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг