Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
Үндэсний чанарын чуулган-2017 боллоо
2017.11.10

 

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа. 


Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад энэ өдрийн зорилго оршдог. 


Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриаг гаргаж байгаа нь бүхий л шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой тогтоох, оролцогч талуудад төвлөрөх, зөв зүйл хийх, үр дүнг бодитоор үнэлж дүгнэх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тэмүүлэлтэй байх зэргээр өдөр бүр манлайллыг үлгэрлэн харуулдаг байхыг  чухалчилжээ.


Манай улсын хувьд үндэсний хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын /ISO9000/ болон байгаль орчны удирдлагын /ISO14000/ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын 146 тоот тогтоолоор “Чанарын болон байгаль орчны удирдлага/менежмент/”-ыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 оны 7 дугаар сард баталсанаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоног-ийг тэмдэглэж сургалт, семинар, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхд УБИС-ын оруулах хувь нэмэр, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг болж өнгөрлөө.


Түүнчлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 3 дахь жилдээ олгосон юм. Ингээд шилдэг байгууллагаар “Витафит” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр “Агь” ХХК-ын “Лапша” гоймон, шилдэг үйлчилгээгээр “Нью жуулчин тур” ХХК тус тус шалгарч "Үндэсний чанарын шагнал"-ыг гардан авсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

Үндэсний чанарын чуулган-2017 боллоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг