Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -15°
Гурван үеийн чуулга уулзалт үргэлжилж байна
2017.11.11

Онцгой байдлын албаны залгамж чанарыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт үргэлжилж байна.

 

 

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

 

Зочид төлөөлөгчид өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төв нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийгээд байгаа юм.

 

Түүнчлэн Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

 

Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулан өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдсэн юм.

 

Мөн чуулганд оролцогчид ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцсанаар чуулга уулзалт өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гурван үеийн чуулга уулзалт үргэлжилж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг