”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -14°
Багш нар Ц.Цогзолмаа сайдын үгийг тоосонгүй
2017.11.13

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялаа. Багш, судлаачид цалингаа нэмүүлэхийг шаардаж буй. Энэ ондоо багтаан цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг тавин, ийн ажил хаялаа.

 

Харин энэ ажил хаялтыг салбарын яам буруушааж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт албан тоот явуулжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн гарын үсэгтэй энэхүү албан тоотод цалингийн асуудлыг хүчээр, бусдыг хохироосон, өдөөн турхирсан байдлаар шийдэхгүйг дурджээ. Мөн хууль бус ажил хаялтын сөрөг үр дагаврыг зохион байгуулагчид хариуцана гэдгийг хатуу анхааруулав. Тиймээс сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг хүссэн байна.

 

Гэвч багш нар салбарын сайдын үгийг тоосонгүй, өнөөдрөөс ажил хаялаа. Яриа хэлэлцээр үр дүнд хүрээгүй хэмээн ажил хаясан багш нар сайдын соёлтой тулган шаардалтыг ч үл тоолоо. Тэгэхээр салбарын яамны дараагийн алхам юу байх бол.

 

Б.Энэрэл

 

Багш нар Ц.Цогзолмаа сайдын үгийг тоосонгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг