Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Багш нарыг турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ
2017.11.13

Багш нар өнөөдөр дахин хугацаагүй ажил хаялт зарласан. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Багш нар дахин ажил хаялт зарлалаа. Зөвшилцөл үр дүнд хүрээгүй байсан гэж ойлгож болох уу? Энэ ажил хаялт хуулийн хүрээнд явагдсан уу?

 

-Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярилцсан. Энэ тохиолдолд ажил хаялт үндэслэлгүй байгаа юм.  Хэлэлцээрийн хүрээнд 2018 оны улсын төсөвт багш нарын бодит орлогыг 50  хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг оруулж,  тавьсан шаардлагыг нь биелүүлсэн. Хамтарсан ажлын хэсэгтэй ойлголцолд хүрсэн. Гэтэл өнөөдөр юуны төлөө ажил хаяж байгаа нь ойлгомжгүй байдалд хүргэж байна. Тиймээс энэ удаагийн ажил хаялт хууль эрхзүйн үндэслэлгүй.  Өнөөдөр 30 хүүхэдтэй цэцэрлэгийн анги байлаа гэхэд багш ажил хаясан гээд өрөөндөө сууж байх нэг асуудал. Цаана нь 30 гэр бүл хэнд  хүүхдээ харуулах вэ, хаана аваачих вэ гээд асуудал үүсч байна.  Хамтарсан ажлын хэсэгтэй хэлэлцээд үр дүнд хүрсэн.

 

Манай багш нар нийгмийн сэхээтнүүд. Хамгийн хүнд хэцүү мэдээллийг хүлээн авч  иргэдэд ойлгуулдаг хүмүүс.  ОУВС ямар шаардлага тавьсан, улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ гэдгийг ойлгох сэхээтний арми маань ийм байдал гаргаж байгаад хувь хүний хувьд харамсаж байна.  Энэ хэмжээнд хүргэхгүй юмсан гэж манай яамны аппарат амралтын өдрүүдэд ажлын хэсэгтэй уулзаад,  “битгий ажилд хаялтад оролцоорой, эрхзүйн хувьд хууль бус” гэж  ойлгуулсан. Гэтэл өнөөдөр ямар нэг байдлаар, улс  төрийн захиалга ч гэдэг юм уу, ард нь турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ.

 

-Ажил хаялтыг зохион байгуулагчтай уулзсан уу?

 

-Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Батзоригоос эхлээд Нарантуяа, Сарангэрэл, Оюунчимэг гэсэн төлөөлөлтэй нь бид байнга уулзаж байгаа. Тэд ч бас хоорондоо эв түнжингүй, ойлголцолгүй байна. “Та нар багш нарын түр хорооныхныг эхэлж авч уулзаад биднийг хоёрдугаарт уулзлаа”  гэж байна. Хэн байсан ч би төрийн сайдын хувьд авч уулзана.  Нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байхгүй. Өөрсдөө дотроо ойлголцоогүй, хагаралдаантай байна гэж би харж байна.

 

-Уулзалтын үр дүн ямар байсан бэ?

-“Та бүхэнд баярлалаа, бидэнтэй өмнө нь ингэж уулзаж байгаагүй. Та 21 хоног бидэнтэй тулж уулзаж, асуудлыг ойлгож ажиллалаа, баярлаж байна” гэдэг. Тэгээд өнөөдөр яагаад ингэж ажил хаяж байгааг нь ойлгохгүй байна.

 

-Өнөөдөр уулзсан уу?

-Үдээс хойш ирж уулзана гэсэн. Сая 10.00 цагт төлөөлөл нь яаман дээр ирж уулзаад хоёр цаг шахуу ярилцлаа. Одоо дахин түр хорооныхонтойгоо очиж уулзаад мэдэгдэл авчирч өгнө гэнэ. Хэрвээ мэдэгдлийг нь хүлээн зөвшөөрвөл ажил хаялтаа зогсооно гэсэн.

 

-Ямар мэдэгдэл өгөх вэ?

 

-Ямар мэдэгдэл өгөхийг мэдэхгүй байна.

 

-Ирэх оны төсвийн хууль батлагдах шатанд орлоо. Төсвийн хуульд багш нарын цалинтай холбоотой асуудлыг тусгах боломжтой юу?

 

-2018 оны төсөвт хүндрэл учруулахгүй, батлагдах мөнгөний хүрээнд шийдээд явахаар бид ажиллаж байгаа.  Анги даасан, дэвтэр зассан, дугуйлан секц хичээлүүлсэн, улс, орон нутгийн олимпиадад сурагчаа бэлтгэсэн. Ажлаа таслахгүй, чөлөө авахгүй, өдөр тутам ажлын ачааллаа аваад ажилласан бол 45 хүртэл хувиар олгогддог урамшууллыг сар болгон өгөх боломжтой.

 

-Ажил хаясан багш нарт хариуцлага хүлээлгэх үү?

 

-Ажил хаялтад хэдэн хүн оролцов, хуулийнхаа хүрээнд байна уу, үгүй юу гэдэг дээр яамнаас дотоод аудит, мониторинг хийгээд дүгнэлт гаргана. Тэр үед дүнг танилцуулъя.

 

-Багш нарын урамшууллыг нэмэгдүүлж байгаатай зэрэгцээд ур чадварын шалгуур тавьж байна уу?  Хавар төгсөх ангийн шалгалт авахад сурагчид ангиараа унаж байна. 

 

-Багш нарын цалинг нэмэх шаардлагатай зэрэгцээд  эцэг, эхчүүд “Багш нар хэр зэрэг ажлаа чанартай хийж байгаа вэ. Мэргэжлийн өндөр ур чадварын хүрээнд хичээл зааж чадаж байгаа юу.  Ажил хаяна, цалингаа нэмүүлнэ гэж яриад байна.  Манай хүүхдийн сурлагын чанар дээшилсэн үү” гэдэг дээр анхаараарай гэж асуудал хөндсөөр ирсэн. Цаашдаа бид энэ ажлыг хийхдээ урамшууллыг ажлын үр дүнтэй нь холбоно. Ядаж л хичээлээ тасалдаггүй, сурагчдаа ёс зүйн болоод бусад дарамт гаргадаггүй байх шаардлага тавина.

 

Яагаад хүүхэд алга болов. Багш үүрэгтэй юу, эцэг эх үүрэгтэй юу. Энэ асуудлыг тойрч шаардлага тавьж ажиллая гэж зорьж байна.

 

-Багш нарын ажил хаялттай зэрэгцээд хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр ирлээ. Эцэг, эхчүүдээс  гомдол гаргаж байна уу?

 

-Маш олон гомдол ирүүлсэн. Эцэг, эхчүүд өнөөдөр бас хэвлэлд хандаж байгаа гэж сонслоо. 

Н.Энх

Багш нарыг турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг