Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн У.Хүрэлсүх: Шүүмжлэлийг хүлээн авч байна Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо Элэгний өвчлөлийг бууруулах хөтөлбөрийг сайн хэрэгжээсэй гэж хүсч байна Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав Британи боксчинг терроризмийг дэмжсэн шалтгаанаар буруутгалаа Засгийн газар үр дүнд хүрэхийн төлөө ажиллана Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан Путин харзны усанд оржээ ”Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол” Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй Булган, Завхан аймгийн эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө “Босоо” Ганбаад өгсөн хайр ФОТО: О.Баасанхүү намын дарга болж чадсангүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ
Улаанбаатар -31°
С.Баярын хүсэлт ба Б.Хурцын томилгоо
2017.11.14

 

Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн  долдугаар сарын 22-нд Гадаад харилцааны яаманд ирүүлсэн байдаг. Хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай. Гэсэн ч С.Баярын Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлт хаа нэгтээ гацчихаад  дөрвөн сар болж байна.  Шийдвэр гараагүй  учраас Элчин сайд мөн ч юм шиг өргөдлөө өгсөн болохоор биш ч юм шиг ийм л хачин нөхцөл байдал үүсээд удлаа. С.Баярын  ажлаас чөлөөлөгдөх хүсэлт Гадаад харилцааны яаманд ирэхээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эргүүлэн татах санал хүргүүлсэн байдаг.  Харин УИХ-ын тамгын газраас “Засгийн газрын мэдэх хэрэг” гэх утга бүхий хариу барьж, асуудлаас бултсан.  

 

Мөн Элчин сайд С.Баярын өргөдөл ирсний дараа Гадаад харилцааны яамнаас “Энэхүү хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж, зохих шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл хүсэлт чухам хаана гацсан нь тодорхойгүй байна.  Дипломат албаны тухай хуульд Элчин сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргасан тохиолдолд хүсэлтийг хэрхэн хүлээж авах талаар нарийвчилсан зохицуулалт тусгаж өгөөгүй байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өргөдөл гаргаснаас хойш 30 хоногт багтаан Засгийн газраас уг асуудлыг УИХ-аар оруулах ёстой байсан талаар хуульчид ярьдаг.  Гэхдээ хуулийн хугацаа хэдийнэ өнгөрчихсөн. С.Баярыг эгүүлэн татах уу, тэр ажлаа үргэлжлүүлэх үү гэдэг асуудал таавар хэвээр. Харин энэ дундуур зарим нэг Элчин сайдын асуудал ёстой л нүд ирмэхийн зуур шийдэгдэж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын  шийдвэр энэ сарын 1-нд гарсан. Чөлөөлсөн шийдвэрийн дараагаас 10 хүрэхгүй минутын хугацаанд шууд л БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдаж эхлэв.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Б.Хурцтай холбоотой хурц мэдэгдлүүдийг хийж байсан ч Элчин сайдаар томилогдох асуудалд нэг ч үг дуугарсангүй.  Түүний хувьд Б.Хурцаас өөр муу  муухай хүн байгаагүй ч нэг үг “хаяхгүй” байгаа нь Элчин сайдаар томилох асуудалд тийм ч таагүй биш бололтой.

 

Энэ явдал болсноос хойших 10 хоногийн дотор Б.Хурцыг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн ганц гишүүн нь Ж.Батзандан. Тэрээр энэ асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргасан. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.  Гэсэн ч Ж.Батзандангийн энэ  мэдэгдэлүүд Б.Хурцын хувьд тийм ч ноцтой асуудал биш байсан бололтой. БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудал нь ногоон гэрлээр шийдэгдэж мэдэхээр байна.

 

Өнгөрсөн долоо хоногт гэхэд  Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг томилох  Засгийн газрын саналыг зөвшөөрсөн талаар эх сурвалж мэдээллээ. Одоо  УИХ-ын чуулган гэсэн давааг давчихвал Б.Хурц Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоно гэсэн үг.  Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх товтой байна. Ялангуяа Б.Хурцтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгож буй. Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудал чухам хаахна яваа юм бол доо.  Дөрвөн сар гацсан хүсэлт байхад 10 гаруйхан хоногийн дотор шийдэгдэх “том” эрх ашгууд Монголын улс төрд байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

С.Баярын хүсэлт ба Б.Хурцын томилгоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 20, Бямба гараг